“АЖИЛ ОЛГОГЧ, ТӨГСӨГЧДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧЭЭР БЭЛТГЭХ” ЦАХИМ СУРГАЛТ ЭХНИЙ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА



Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн дэмжлэгтэйгээр “Ажил олгогч, төгсөгчдийн төлөөллийг магадлан итгэмжлэлийн шинжээчээр бэлтгэх” сургалт эхний өдрөө амжилттай зохион байгуулагдаж, нийт 135 оролцогч хамрагдлаа.

Ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг, Б.Мядагмаа нар сургалтыг удирдан явуулсан бөгөөд оролцогчид сонирхсон асуултаа асууж, харилцан санал солилцсон юм.

06 дугаар сарын 26-ны сургалтаар ажил олгогч шинжээчийн оролцооны талаар хэлэлцүүлэг хийх ба панелистаар БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын гишүүн Д.Болор, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Г.Цагаач, Спейшлайзд Карьер Консалтинг ХХК-ийн захирал А.Азбаяр нар оролцоно.

Маргаашийн сургалтад оролцохыг хүсвэл та доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://bit.ly/2VeLUy4

Сургалт өглөө 10:00-11:30 цагийн хооронд үргэлжилнэ.