“Ажил олгогч, төгсөгчдийн төлөөллийг магадлан итгэмжлэлийн шинжээчээр бэлтгэх” цахим сургалт



Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн дэмжлэгтэйгээр “Ажил олгогч, төгсөгчдийн төлөөллийг магадлан итгэмжлэлийн шинжээчээр бэлтгэх” цахим сургалтыг 06.25-26-нд амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 288 оролцогч хамрагдлаа.

Ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг, Б.Мядагмаа нар сургалтыг удирдан явуулсан бөгөөд оролцогчид сонирхсон асуултаа асууж, харилцан санал солилцсон юм. Түүнчлэн, ажил олгогч шинжээчийн оролцооны талаар хэлэлцүүлэг хийсэн ба панелистаар БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын гишүүн Д.Болор, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Г.Цагаач, Спейшлайзд Карьер Консалтинг ХХК-ийн захирал А.Азбаяр нар тус тус оролцлоо.