​АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН АЖИЛТНЫ КОЛЛЕГИ (CPSC) –ИЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО.


Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC) – ийн арван есөн гишүүн орнууд Бутан, Балба, Малайз, Мальдив, Монгол, Мьянмар, Тайланд, Папуа Шинэ Гвиней, Пакистан, Филиппин, Фижи, Энэтхэг, Шри Ланка, хүндэт гишүүн Филиппиний Техник, мэргэжлийн боловсролын сургуулиуд, тэдний мэргэжлийн холбоодын өндөр албан тушаалтан, судлаач, сурган хүмүүжүүлэгчид Бүсийн хөтөлбөр зарлан, энэ хүрээнд бүс нутгийн хөтөлбөрийг “Техник, мэргэжлийн боловсрол сургалтын тогтвортой байдал, ур чадвар” сэдвийн дор 2016 оны 9 дүгээр сарын 13-17-ний өдрүүдэд Манила хотод CPSC-ийн төв байранд зохион байгууллаа.


Энэхүү сургалт нь техник, мэргэжлийн боловролын сургалтын (ТМБС) манлайлал болон үйл ажиллагааны хэрэгжилтэд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Хөтөлбөрийн бүрэлдэхүүнд Боловсролын манлайллын загвар, түүнийг үнэлэх хүчин зүйл, техник, мэргэжлийн боловролын сургалтыг тогтворжуулах чиг хандлага, дүн шинжилгээ, техник, мэргэжлийн боловролын сургалтыг тогтворжуулахад мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХТ)-ийн гүйцэтгэх үүрэг болон огтвортой удирдлагын зарчмууд багтсан.

Энэхүү сургалт нь тогтвортой хөгжлийн бодлогын зорилт 4-ийг ТМБС-д хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдоор тухайн нутаг дэвсгэрт ТМБС-аар насан туршийн боловсролыг бүрэлдүүлэх боломжийг тодорхойлж туршлага солилцов. ТМБС-ын чадварыг илүү тогтворжуулах арга зам, боломжийн талаар хөтөлбөрт тусгагдсан.

CPSC-ийн гишүүнчлэлд саяхан орсон CPSC-ийн шинэ Ерөнхий захирал доктор Ram Hari Lamichhane-ийн удирдлаган дор анхны бүс нутгийн хөтөлбөр зохион байгуулагдсан.

Хөтөлбөрийн үеэр оролцогчид Филиппины Toyota Motor-ын үйлдвэртэй танилцах, сургалт аялал хийсэн. Энэхүү аялал байгууллагын тогтвортой хөгжил, шилдэг туршлага, МБС-ын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй шинэчлэл руу чиглэж байлаа.


Хөтөлбөрийн дараа оролцогчид 9 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Азийн Хөгжлийн Банкны 6 дахь олон улсын чуулга уулзалтад оролцсон. Энэ чуулга уулзалтаас тогтвортой хөгжлийн бодлогын гишүүн орнууд болон бусад улсын бодлого боловсруулагчид, эмч, мэргэжилтнүүдийн хувьд мэдлэгээ бататгах, үр дүнтэй сургалтын тогтолцоог хэрэгжүүлэхэд туслах шинэ санаа олж авч, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хүний нөөцийн үүрэг, тэдний ур чадварыг хэрхэн хөгжүүлж байгаа талаараа Азийн улс орнууд ярилцаж, туршлагаа солилцсон.



Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cpsctech.org холбоосоор авна уу.

Энэхүү сургалтын үеэр тавигдсан сонирхолтой илтгэлүүдийг хүргэж байна. Доорх холбоосоор орж танилцана уу.

Organizational Sustainability in TVET presentation


RP Philippines 2016 Orientation


Sustainable Leadership presentation