​ “АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГ ДАХЬ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ: ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛT” СЭДЭВТ БҮС НУТГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО.


ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчооноос “Ази, Номхон далайн бүс нутаг дахь чанартай боловсрол: Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” сэдэвт бүс нутгийн чуулга уулзалтыг ЮНЕСКО-ийн Дээд боловсролын шинэчлэлийн олон улсын төвийн дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Шэньжэнь хотноо 2017 оны 6 дугаар сарын 15-16 ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус хуралд 43 орноос нийт 100 гаруй төлөөлөгчид, Монгол улсыг төлөөлж БМИҮЗ-ийн ажлын албаны санхүү, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтанчимэг оролцлоо.

Хурлын зорилго

Бүс нутгийн боловсролын салбарын төлөөлөгчид цугларч, чанарын баталгаажуулалтын тухай ойлголт, уламжлалт бус суралцах арга барил болох онлайн сургалт (MOOCs) болон хосолсон сургалтын талаарх ойлголтуудаа нэгтгэн, дээд боловсролын шинэлэг бодлого, дадлага туршлага, ололт амжилтаасаа хуваалцлаа. Хурлын эцсийн зорилго нь бүсийн хүрээнд бүх ойлголтуудаа харилцан зөвшилцөж нэгтгэсний үндсэн дээр Ази номхон далайн бүсийн Дээд Боловсролын Чанарын талаарх Шэнжэний нэгдсэн баримт бичгийг төсөл хэлбэрээр гаргасан ба 2 долоо хоногийн дараа албан ёсоор нийтэд зарлана. /төслийг орчуулж хавсаргав/.

Энэхүү хурал нь 2018 онд Парис хотноо ЮНЕСКО-оос зохион байгуулагдах “Чанартай боловсрол: Дээд боловсролын чанарын баталгаажуулалт”-ын талаар дэлхий нийтийн зөвлөгөөний бэлтгэл ажил байлаа. 2018 оны хурлын төлөөлөгчид нь ирээдүйд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж болох асуудлууд болон улс орон хоорондын зааг ялгааг тодорхойлох болно.

Нээлтийн илтгэлийг Бангкок дахь ЮНЕСКО-ийн захирал GJ Kim тавилаа.

Бангкок дахь ЮНЕСКО-ийн захирал Gwang-Jo Kim нээлтийн илтгэлдээ боловсрол болон бүс нутгийн хамтын ажиллагааг чухалчилж, бүгдэд чанартай боловсролыг нээлттэй болгохын тулд дээд боловсролыг өөрийн улс орны болон Ази Номхон далайн бүсийн хүрээнд өөрчлөн шинэчлэх нь энэ уулзалтын зорилго гэж онцолсон. Тэрээр оролцогчдод хандан “Та нар зөвхөн дээд боловсрол бус, боловсролын бүх төвшинд чанарыг тасралтгүй хангах үүрэг хүлээсэн юм.” гэж онцлоод “Дээд боловсролын төлөөх тэмүүлэлд төгсгөл гэж байхгүй, хүн төрөлхтнийг төгс төгөлдөржүүлэх нь насан туршийн боловсрол юм.”

ЮНЕСКО-ийн Хятадын үндэсний коммисийн ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Du Yue.

ЮНЕСКО-ийн Хятадын үндэсний коммисийн ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Du Yue илтгэлдээ “Боловсролын туйлын зорилго нь хүн өөрийгөө төгс төгөлдөржүүлэх, сайн чанарт хүргэх юм.” Тэрээр тайлбарлахдаа “Боловсрол бол зөвхөн сурах болон сургах тухай биш харин судалгаа болон шинэлэг санаагаар нийгэмдээ үйлчлэх, хүмүүст туслах тухай юм. Хүн төрөлхтөнд тулгарч буй ихэнх асуудлууд болох өвчин, байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтөнд хил хязгаар гэж үгүй, эдгээр нийтлэг тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдвэрлэхийн тулд дээд боловсрол нь үндэстэн дамнасан байвал зохино.”

Малайз, Тайланд, Япон, Франц болон бусад 10 гаруй улсын илтгэгч нар дээд боловсролын чанарын баталгаажуулалтын талаар илтгэлүүдийг тавьсан. Хурлын дэд сэдвүүдээр бүлгийн уулзалтууд хийгдэж, өөрсдийн санаа бодлоо солилцон, боловсролыг дэлхий даяар түгээхийн тулд шинэ технологийг хөшүүрэг болгон ашиглахаар шийдвэрлэсэн.

Дэвшүүлсэн санаа:

  • Чанарт хязгаар гэж байхгүй, байнгын сайжруулалт чухал юм. Чанарын баталгаажуулалт бидний үүрэг хариуцлага, үндэсний бодлогод чанарын баталгаажилтыг оруулж өгөх хэрэгтэй. Олон улсын туршлагаас хуваалцаад хөрсөн дээр буусан чанарын баталгаажилтыг бий болгох хэрэгтэй. Суралцагчдыг эхэнд тавиад суралцагч төвтэй, сургалтын үр дүнд суурилсан арга механизмыг хэрэгжүүлэх нь чухал.
  • Дотооддоо өөрийн гэсэн чанарын баталгаажилтыг бий болгох нь чухал. Хамгийн сайн туршлагыг хөрсөнд буулгах хэцүү. Учир нь улс орон бүхний соёлыг хүндэтгэх ёстой. Чанарын баталгаажилт нь орон бүхэнд өөр өөр байна.
  • Чанарын баталгаажилтанд зөвхөн суралцагч багш нар өртөхгүй, олон талын төлөөлөл өртдөг. Учир нь бүгдийн санаа бодол хэрэгтэй. Бүх хүнийг хамруулдаг байх шинэчлэл хэрэгтэй.
  • Яаж суралцагч төвтэй болгох вэ?
  • Багшийн хувиар тулгах биш сурагчаа халамжлах, зааварлагч биш зөвлөгч маягаар ажиллах, амьдрал дээр гараад өөрийгөө авч явах чадвартай эсэхэд анхаарах нь чухал. Сургууль бол суралцагчийг амьдралд бэлтгэх нь чухал. Хүнлэг, хүмүүжил, ажлын чадварыг бүх талаас нь сургах нь чухал. Сургалтын агуулгад суралцахаасаа чадварыг хөгжүүлэх рүү шилжие.
  • Сургууль бол хүүхдийг нас биенд хүрсэн хувь хүн болгон төгсгөх, боловсрол бол хүнийг эрийн цээнд хүргэх ёстой.
  • Юу юуг хөгжүүлэх вэ? Гэхээр
  • Зөвийг буруугаас ялгадаг
  • Амьдралын ухаанд суралцуулах
  • Суралцах туршлагыг шинээр тодорхойлоё
  • Багш нар суралцах үйл явцыг хөнгөвчлөх үүрэгтэй. Харин суралцагчид нь өөрийн сонирхсон зүйлээ амархан сурдаг тул сонирхлын дагуу суралцуулах, сургалтын хөтөлбөрийн агууламжийг роботоор хүргэж болно. Агууламжийн бус зүйлийг зөвхөн хүн л хүргэнэ.
  • Сайн багш нар гэж хэн бэ
  • Сурагчдаа санаа зовдог
  • Сурагчдаа сонирхдог
  • Сурагчидтай хүн мэт харьцдаг
  • Суралцах үйл явц нь санаа тавилтаас урган гарна
  • Уламжлалт аргаасаа хүнд суурилсан болоё. Энэ бол хүний оролдлого юм. Хүнд төвлөрсөн байх хэрэгтэй.
  • Зөвхөн агуулгыг сургаад байх биш хувь хүний хувьд болон нийгмийн хувьд тэр агуулга нь ямар утга учиртай болохыг толорхойлох хэрэгтэй байна. Энэ бол багшийн ажиллагаа юм. Багш нарын сэтгэхүйг яаж өөрчлөх вэ.
  • Мэдээлэл цуглуулчихаад хэнтэй ч хуваалцдаггүй нь асуудал байна. Мэдээлэлээ ашиглаад сургалтын үр дүндээ залруулга, сайжруулалт хийдэггүй. Мэдээлэл нь хэнд ч хэрэггүй болж байна.
  • Сургалтын үр дүнг яаж хэмжих вэ?
    Мэргэшлийн үндэсний хүрээг сургалтын үр дүнтэй холбох хэрэгтэй.
  • Уламжлалт аргаараа өөрийгөө үнэлэх бус бодитой үзүүлэлтээр өөрийгөө үнэлдэг байх
  • Дээд боловсролд элсэн орсон хүмүүсийн тоо олшроод байдаг, улсаас их сургуульд зарцуулж буй хөрөнгө ихсээд дипломын чанар доогуур үнэлэмжтэй байна. Онлайн дипломыг тооцдоггүй. Хуурамч диплом гарч ирсэн. Хувьчилснаас болоод чанаргүй төгсөгч гарч ирсэн. Хүмүүс технологит дасаагүй өргөн түгээмэл хэрэглэгддэггүй учир алсын зайны сургалт албан ёсны гэж үздэггүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
  • Дотоод чанарын баталгаажилт бол заавал байх ёстой.
  • Чанарын Соёл хэмээх ойлголтонд ажиллагсад үйл хөдлөл бүхэндээ чанарыг шингээсэн байдаг ба тэд чанарыг дээрээс өгсөн дагаж мөрдөх ёстой дүрэм журам бус харин өөрсдийн хувийн үнэ цэнэ мэт эрхэмлэн үздэг байна. Чанарын соёлыг бий болгоно гэдэг нь ажилчдын ажиллах орчинг бүрдүүлнэ гэсэн үг. Энэ нь ажилчид зөвхөн чанарын зааварчилгааг дагах бус харин бусдынхаа чанарт суурилсан үйлдэл, шийдэл гаргаж буйг нь байнга хардаг байх, бусдынхаа чанарын талаар ярьж буйг нь байнга сонсдог байх, болон чанар энд тэндгүй хаа сайгүй байгааг нь мэдэрдэг байх тийм орчин юм.
    • Төрийн оролцоо чухал, улсаас хяналт тавих хэрэгтэй
    • Олон улс оронтой хамтран ажиллах, вэбсайтад нэгдэх

Чанарын соёлыг яаж нутагшуулах вэ? гэсэн асуултыг асуудал болгож дэвшүүлсэн.

Чанарын соёлыг нутагшуулахад:

төсөл

ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГ БИЧИГ

How to Build Regional and Local Capacity for Living Quality Culture in Higher Education in Asia and the Pacific

Ази Номхон Далайн бүс нутгийн дээд боловсролд

чанарын соёлыг бүс болон орон нутагт хэрхэн нутагшуулах вэ

БНХАУ, Шэнжэнь, 2017 оны 6 дугаар сарын 16

Ensuring access to equitable quality higher education is an integral part of the Sustainable Development Goals, including SDG4 and the Education 2030 Framework for Action. However, the comparability, recognition and quality assurance of qualifications remains a key concern, particularly in Asia-Pacific where qualifications are often still not expressed in terms of learning outcomes. Strengthening investment in quality assurance of lifelong learning systems to build a quality culture is vital to enhance the relevance and comparability of tertiary educational qualifications throughout the region.

Чанартай дээд боловсролыг ижил тэгш олж авах боломжоор хангах нь Тогтвортой Хөгжлийн Бодлого буюу Боловсрол 2030 тунхагын салшгүй хэсэг билээ. Гэвч боловсролын зэргийн чанарын баталгаажилт, хүлээн зөвшөөрөгдөх байдал болон зэрэгцүүлэгдэхүйц байх эсэх нь асуудалтай хэвээрээ байна. Тэр тусмаа боловсролын зэрэг нь сургалтын үр дүн дээр суурилаагүй Ази Номхон далайн бүс нутагт. Бүс нутгийн дээд боловсролын зэргийн ач холбогдол болон зэрэгцүүлэгдэхүйц байдлыг сайжруулахын тулд насан туршийн боловсролын чанарын баталгаажилтанд оруулах хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх замаар чанарын соёлыг бүрдүүлэх нь амин чухал юм.

Asia-Pacific is the fastest-growing region in terms of the numbers of inbound and outbound international students, which underscores the importance of facilitating the cross-border mobility of students and the need to align quality paradigms based on common academic infrastructures. In this way, the fair and transparent procedures and criteria for the recognition of higher education qualifications is crucial for building capacity of UNESCO Member States to facilitate modility in Asia-Pacific and beyond.

Ази Номхон Далай бол гадаадаас орж ирж буй болон гадаад руу гаргаж буй олон улсын сурагчдын тоогоор нь авч үзвэл хамгийн хурдацтай өсөж буй бүс нутаг юм. Энэ нь эргээд сурагчдын хил давах хөдөлгөөнийг хөнгөвчлөх болон чанарын хэмжээсүүдийг их дээд сургуулийн нийтлэг дэд бүтэцтэй уялдуулах шаардлагатайг онцлон харуулж байна. Дээд боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх шудрага бөгөөд ил тод горим журам болон шалгуурууд нь UNESCO-Гийн Гишүүн орнуудын Ази Номхон Далайн бүсдэх болон түүнээс гадуурх хөдөлгөөнийг хөнгөвчлөхөд чухал үүрэгтэй.

Taking into account these critical concerns, as well as the quality challenges brought about by the massification of higher education throughout Asia and the Pacific, the diversification of higher education providers and the increase use of technologies in the delivery of new types of higher education programs, the Asia-Pacific Regional Conference on QA in Higher Education was held from 15-16 June 2017 in Shenzhen, People’s Republic of China. Representing the multiple stackholders of higher learning today, we, the meeting participants agreed upon the following:

Дээр дурдсан тулгамдсан асуудлууд болон Ази Номхон Далайн бүс даяар дээд боловсролыг бөөнөөр нь үйлдвэрлэж буй байдал, олон нэр төрлийн дээд боловсрол нийлүүлэгчид байгаа байдал, мөн дээд боловсролын сургалтын програмыг технологи ашиглан шинэ арга барилаар түгээж буй байдлуудаас шалтгаалан Бүсийн Дээд Боловсролын Чанарын Баталгаажуулалтын Ази Номхон Далайн Бүсийн Хурал БНХАУ-ын Шенжень хотноо 2017 оны 6 дугаар сарын 15-аас 16-ны хооронд зохион байгуулагдлаа. Дээд боловсролын олон тооны оролцогч талуудыг төлөөлж тус хуралд оролцогчид доорх зөвшилцөлд хүрлээ:

  • With the rapid expansion of higher education systems, quality assurance mechanisms at both internal and external levels need to move from a traditional input- and output-driven process to one that is learning outcome-driven. Where relevant, such processes should be clearly alighned with national qualifications frameworks (NQFs) as the main reference tool to define learning outcomes across the key domains.
  • Дээд боловсролын системийн хурдацтай түгэн дэлгэрэлттэй холбогдон дотоод болон гадаад төвшний чанарын баталгаажуулалтын механизмууд нь уламжлалт буюу орц ба гарцанд (үйлдвэрлэлийн хэмжээнд) хөтлөгдсөн үйл явцаасаа сургалтын үр дүнд хөтлөгдсөн үйл явцруу шилжих хэрэгтэй байна. Тус үйл явц нь Мэргэшлийн Үндэсний Тогтолцоо (NQF) тай уялдсан байх хэрэгтэй ба NQF нь сургалтын үр дүнг тодорхойлох үндсэн лавлагаа (зааварлагч хэрэгсэл) болох юм.
  • Learning outcomes, as defined in NQFs should be holistic, covering cognitive and non-cognitive domains of learning, including both transversal skills as well as professional/subject-specific knowledge, skills and competencies. At the same time, institution-wide learning matrix should be developed to serve as an overarching framework for program development and review at higher education institutions.
  • Мэргэшлийн Үндэсний Тогтолцоонд тодорхойлогдсон сургалтын үр дүн нь нэгдмэл буюу бүрэн бүтэн байх ёстой. Энэ нь эрдэм мэдлэг (мэргэжлийн мэдлэг, танин мэдэхүй) болон эрдэм мэдлэгийн бус (нийгмийн чадварууд болох сурснаа хэрэгжүүлэх чадвар, асуудлыг шийдвэрлэх чадвар, уран сэтгэмж, бүтээлч сэтгэхүй, өөрөө бие даан суралцах чадвар, харилцааны чадвар гэх мэт) хүрээг хамарсан байна гэсэн үг. Үүний хажуугаар дээд сургуулиудын хүрээнд эрдэм мэдлэг болон эрдэм мэдлэгийн бус чадваруудыг бүгдийг нь хамарсан сургалтын матрицыг бий болгох ёстой ба энэ тогтолцоогоо сургалтын хөтөлбөрөө зохиоход, мөн дээд сургуулиудыг үнэлэхэд хэрэглэнэ.
  • Based on the holistic pursuit of learning outcomes, quality assurance is the source of mutual trust among countries for the recognition of higher education qualifications. It is therefore important for countries to build on the existing transparency and comparability measures, including through the ratification and implementation of the Asia-Pacific Regional Convention on the Recognition of Qualifications in Higher Education (2011 Tokyo Convention). Quality assurance-driven, harmonization-based recognition arrangements contribute significantly to facilitating student mobility, the recognition of learning across diverse delivery modes, and to the wider purpose of knowledge sharing, culture intelligence and global citizenship.
  • Нийтээрээ сургалтын үр дүнгийн араас явахад, дээд боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөхөд чанарын баталгаажуулалт бол улс орон хоорондын харилцан итгэлцлийн үндэс суурь нь болж өгнө. Тэгэхээр улс орнууд Дээд Боловсролын Зэргийг Хүлээн Зөвшөөрөх Ази Номхон Далайн Бүсийн Хурал (2011 онд Япон улсын нийслэл Токио хотноо зохиогдсон хурал) дээр хүрсэн зөвшилцөл, гаргасан батламжийнхаа дагуу ил тод байдал болон зэрэгцүүлэгдэхүйц байлгах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь чухал байна. Чанарын баталгаажилтанд хөтлөгдсөн, зохицол уялдаа холбоонд суурилсан хүлээн зөвшөөрлийн тохиролцоо нь сурагчдыг шилжилт хөдөлгөөн хийхэд, сургалтыг төрөл бүрийн арга хэрэгслээр түгээхэд, мэдлэгийг хуваалцахад, соёл дамнаж суралцаж ажиллаж амьдрахад буюу дэлхийн иргэншилтэй болоход жинтэй хувь нэмэр үзүүлэх юм.
  • To meet the demands of the contemporary learner, higher education institutions will increasingly seek to offer lifelong learning opportunities via new types of courses and programs by way of online and e-learning platforms, i.e. MOOCs, life experience and world of work through blended and flexible learning approaches, and the cross border movement of institutions and programs such new modalities for higher education should be compatible with national qualifications frameworks, be subject to the same rigors of quality assurance and be clearly articulated in terms of learning outcomes.
  • Орчин цагийн суралцагчдын хэрэгцээг хангахын тулд, дээд боловсролын сургуулиуд насан туршийн боловсролыг олгох боломжуудыг эрэлхийлж буй. Энэ нь сургалтын шинэ арга барил болох зайн сургалт, онлайн сургалт, цахим боловсрол (жишээ нь MOOCs) гэх мэт хосолсон, уян хатан сургалтын арга барилуудаар дамжуулан боломжтой болох болно. Их дээд сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн энэ хил дамнасан байдал болон дээд боловсрол олгох энэ шинэ арга барил нь Мэргэшлийн Үндэсний Тогтолцоотой нийцэж байх ёстой ба чанарын баталгаажуулалтанд хатуу чанд захирагддаг байх ёстой ба сургалтын үр дүнг сайтар тодорхойлсон байх ёстой.
  • Given this growing diversity, the importance of strong and relevant internal quality assurance policies and practices to complement external quality standards and guidelines is essential. While external regulations and standards need to be internalized at institutional level in order to ensure system-wide coherence, institutions need the flexibility to adapt these to their institutional profiles and the communities of stakeholders and learners they serve.
  • Энэ олон талт байдал өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан, гадаад чанарын баталгаажуулалтыг харилцан нөхөлцөх хүчирхэг, харилцан хамааралтай дотоод чанарын баталгаажуулалтын бодлогууд болон дадлага туршлагууд байх зайлшгүй шаардлагатай. Гадаад зааварчилгаа болон стандартууд дээд сургуулиудад нэвтрэх ёстой ба ингэснээр боловсролын системийн хүрээнд авцалдаатай болох юм. Дээд сургуулиуд уян хатан байж эдгээр удирдамжуудыг өөрийн сургуулийн дүрэм журамдаа идээшүүлж, өөрсдийн үйлчилж буй суралцагчдад болон оролцогч талуудад дасал болгох шаардлагатай.
  • Building a quality culture, one that continuously improves and evolves at institutional and faculty levels is key to the successful functioning of any quality assurance mechanism. Whenever possible, capacity building, research and training support need to be provided either by the external quality assurance agencies or within the higher education institutions.
  • Чанарын соёлыг бүрдүүлэх, тэр нь сургуулийн болон факультетын (их сургуулийн багш нарын бүрэлдэхүүн) төвшинд тасралтгүй сайжирдаг ба хувьсан өөрчлөгддөг байх нь ямар ч чанарын баталгаажуулалтын механизм амжилттай ажиллахын түлхүүр юм. Гадаад чанарын баталгаажуулалтын агентлагууд юм уу эсвэл дээд боловсролын сургуулиуд дотооддоо боломж гарангуут л чадавхижуулалт, судалгаа шинжилгээ болон сургалтын дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй.
  • Inclusive stakeholder ownership and engagement is crucial in identifying and continuously reviewing learning outcomes based on NQFs at the discipline and program levels. Quality assurance specialists, students, researchers, teachers, employers and industry must work together to ensure that learning program are coherent, up-to-date and relevant for the holistic development of lifelong learning and knowledge societies that contribute to the humanistic, socio-economic, and development aspirations of countries in the Asia-Pacific.
  • Оролцогч талуудыг хамруулсан байх, тэднийг оролцуулсан байх нь Мэргэшлийн Үндэсний Тогтолцоонд суурилсан сургалтын үр дүнг хичээлийн хөтөлбөр болон сахилга батын хүрээнд тасралтгүй үнэлж дүгнэх болон тодорхойлоход чухал ач холбогдолтой.

UNESCO, as the lead agency of the Education 2030 agenda will, with its partners, support efforts in the Asia-Pacific to develop and implement regional and sub-regional capacity building efforts to build a foundation for future regional harmonization of QA in higher education and lifelong learning in the region.

Боловсрол 2030 хөтөлбөрийг толгойлж буй агентлагийн хувьд UNESCO нь өөрийн хамтрагч нартайгаа, Бүсийн дээд боловсролын чанарын баталгаажуулалт болон насан туршийн боловсролын ирээдүйн жигдрэлд үндэс суурийг тавих үүднээс бүсийн болон дотоодын чанарын соёлыг бүрдүүлэхээр шамдаж ажиллаж буй Ази Номхон Далайн орнуудын хүчин чармайлтыг дэмжих болно.