Ази, номхон далайн магадлан итгэмжлэл, баталгаажуулалтын комисс (APACC) –ийн төлөөлөл БМИҮЗ-ийн Ажлын албанд зочлов.

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ази, номхон далайн магадлан итгэмжлэл, баталгаажуулалтын комиссийн ерөнхий захирал Др. Рамхари Ламичхан болон Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Др. Г.Кулантайвел нар БМИҮЗ-ийн Ажлын албанд зочлон, дэд дарга бөгөөд ажлын албаны захирал Ж.Болормаатай хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

БМИҮЗ-ийн Ажлын албаны захирал Ж.Болормаа 2005 онд байгуулсан хоёр байгууллагын хамтын ажиллагаанд БМИҮЗ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд Монгол улсын нэр бүхий сургуулиуд тус байгууллагаар магадлан итгэмжлүүлж, хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Монголын техник, мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажилллагааг бүс нутгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, хөгжүүлэхэд чухал түлхэц болсон гэж онцлов.
Мөн тэрээр АРАСС болон БМИҮЗ-ийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ингэхдээ Монголын техник, мэргэжлийн боловсролын салбарыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, мэргэжлийн боловсролын салбарын багш, оюутнуудын солилцоо, хамтын ажиллагааг дэмжин ажиллахыг хүсэв.



http://www.apacc4hrd.org/ вэбсайтаар орж, тус байгуулллагын үйл ажиллагаатай танилцана уу.