АНУ-ЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИУД БОЛОН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ /ACBSP/-ИЙН 2021 ОНЫ ХУРАЛД ЦАХИМААР ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.

АНУ-ын Бизнесийн сургууль болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/-н жил бүрийн олон улсын нэгдсэн хурал зохион байгуулагдах гэж байгаа талаар бид мэдээлэл хүргэсэн. Өмнөх мэдээлэлтэй танилцах бол http://accmon.mn/ану-ын-бизнесийн-сургуулиуд-болон-сургалтын-хөтөлбөрийн-магадлан-итгэмжлэлийн-зөвлөл-acbsp-ийн-2021-оны-хурал-зохион-байгуулагдана/

Тэгвэл уг хурлын дэлгэрэнгүй хөтөлбөр, үнийн мэдээлэл зарлагдаад байна. 2021 оны 6 сарын 25-28-ны өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Миами хотод биетээр, мөн 6 сарын 25-26-ны өдрүүдэд цахимаар гэсэн хосолмол байдлаар хурал зохион байгуулагдана. Хөтөлбөрт орон орноос цугласан нийт 78 илтгэгч оролцож байгаа бөгөөд магадлан итгэмжлэл, боловсрол, ажил эрхлэлт, бизнес, манлайлал, тогтвортой эдийн засаг гэх мэт олон төрлийн сэдвээр яриа хийнэ.

Цахимаар оролцогчид тухайн 2 өдрийн туршид бүх илтгэл, бизнес уулзалтууд, виртуал хурлуудад Zoom платформ ашиглан суух боломжтой. Цахим хуралд хувь хүн дангаараа оролцоход $200. Байгууллагын 10 хүртэлх тооны ажилтан оролцох бол багцаараа $600. Хуралд оролцсон албан ёсны сертификат оролцогч бүрд хурлын дараа бүртгэлтэй мэйл хаягаар нь очно.

Хурлын бүртгэл 6 сарын 24-ний 11:59PM EST буюу Монголын цагаар 6 сарын 25-ны өглөө 11:59 цагт хаагдана. Бүртгүүлэх: www.annual.acbspconference.org/register/registration