АНУ-ын Бизнесийн сургууль хөтөлбөрүүдийг магадлан итгэижлэх зөвлөлийн /ACBSP/ магадлан итгэмжлэлийн сургалт 2017 оны 3 дугаар сард зохион байгуулагдана.


АНУ-ын Канзас хотод 2017 оны 3 дугаар сарын 2-ноос 4-ний хооронд 3 хоногийн эрчимжүүлсэн "The Access Accreditation Workshop" сургалт болно. Тус сургалтаар ACBSP-ийн магадлан итгэмжлэлийн мэргэжилтнүүд болон ACBSP-ийн шалгуур тус бүр дээр мэргэшин бизнесийн хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн ACBSP-ийн гишүүд шалгуур болон стандартуудын талаар нарийвчлан заан сургах бөгөөд өөрсдийн туршлагаас хуваалцана. ACBSP-ээр магадлан итгэмжлүүлэхээр зорьж буй сонирхсон нэр дэвшигчид болон магадлан итгэмжлэлд дахин орохоор бэлтгэж буй гишүүд та бүгдэд энэ сургалт нээлттэй.

Сургалтын хамрах сэдвүүд нь:

- Магадлан итгэмжлэлийн стандартууд & шалгуурууд 1-6

- Магадлан итгэмжлэлийн процесс

- Стандартууд & шалгууруудын хувьсал

- Online reporting portal -ийн талаар танилцуулах, дадлага хийх

- Стандарт тус бүрийн шилдэг практисууд

- Стандартууд тус бүр дээр жишээ болон дасгал ажиллах

Бүртгэлийн мэдээлэл:

Бүртгэлийн хураамж нь оролцогч тус бүрт 400$ бөгөөд дараах зүйлс багтана.

  • Үдийн хоол (March 2 and 3)
  • Өглөөний цай (March 3 and 4)
  • Завсарлагааны цай
  • Сургалтанд хэрэглэх материалын хэвлэмэл болон электрон хуулбарууд

Тус сургалтанд оролцогчид дасгал ажиллахын тулд өөрсдийн зөөврийн компьютер, нетбүүк, таблет зэргээ авчрах шаардлагатайг анхаарна уу. ACBSP нь сургалтанд оролцогчдын хэрэглээнд зориулан гар утсаар хангах боломжгүй. Хурлын танхимд Wifi ашиглан интернетэд орох боломжтой.

Энэхүү сургалтанд зөвхөн 30 хүн хамрагдах боломжтой тул та яараарай.

Та бүртгэлээ хийлгэх бол энд дарна уу