АНУ-ЫН БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ 2012 он

БШУЯ, БМИҮЗ, АНУ-ын Бизнесийн сургууль, сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-тэй хамтран “Магадлан Итгэмжлэл” сэдэвт олон улсын сургалт семинарыг Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан БМИҮЗ-ийн ажлын алба “АНУ-ын магадлан итгэмжлэл” номыг 2012 онд бэлтгэн хэвлүүлэв.

Энэхүү номонд АНУ-ын боловсролын магадлан итгэмжлэлийн тогтолцоо, Бизнесийн сургуулиуд, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэл, ACBSP, БМИҮЗ-ын хамтын ажиллагаа, Магадлан итгэмжлэл - Санал бодол, Хавсралтууд гэсэн үндсэн таван бүлэг мэдээлэл багтсан. Тус ном, товхимлыг олон улсын сургалтанд оролцсон БШУЯ-ны мэргэжилтнүүд, “Анхдагч Бүлгийн” сургуулиудын 100 гаруй багш, ажилтнууд болон олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэж буй бүх сургуулиудад хүргээд байна.

Тус ном товхимолтой холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн мэйл хаягаар холбогдоно уу. Энэхүү ном нь 116 хуудастай. Үнэ: 5000 төг