АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 2017 оны жилийн нэгдсэн хуралдааны бүртгэл явагдаж байна.

АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөл /CHEA/ нь дээд боловсролын магадлан итгэмжлэлийн албан ёсны байгууллагуудаар дамжуулан боловсролын чанарыг дээшлүүлж, магадлан итгэмжлэлээр өөрийн үйл ажиллагааны түвшинг ахиулахыг хүсч байгаа оюутнууд, эцэг эхчүүд, коллеж, их дээд сургуулиуд, спонсор талууд, Засгийн газар болон тэдгээрийн хамт олны эрх ашгийн төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/ байгуулагдсан цагаасаа эхлэн CHEA-тай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын нэр хүндтэй их дээд сургуулиуд CHEA-аар магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдэж эхлэхэд хоёр байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

CHEA нь Их дээд сургууль, коллеж, магадлан итгэмжлэлийн байгууллагууд болон дээд боловсролын чанарыг олон улсын түвшинд хүргэх, мөн боловсролын чанарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг бүхий байгууллагуудыг нэгтгэн CHEA-ийн Олон Улсын Чанарын Групп (CIQG)-ийг 2012 онд үүсгэн байгуулж 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. CIQG нь боловсролын чанарыг дээшлүүлэх, стандартыг шинэчлэн ахиулах, чадавхиа дээшлүүлэх өргөн хүрээтэй асуудлаар боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, чанарын баталгаажуулалтын асуудлаар олон улсын түвшинд нэгдсэн ойлголтод хүрч түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээ хийх болон боловсролын салбарын бодлого боловсруулахад удирдамж өгөх үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг

БМИҮЗ-ийн төлөөлөл 2013 оны 1 дүгээр сарын 28- 2 дугаар сарын 1-ны хооронд АНУ-ын Вашингтон хотноо CHEA –ийн жилийн нэгдсэн хуралдаанд оролцож, энэ арга хэмжээний бүтэн 2 өдрийг нь шинээр үүсгэн байгуулагдаж байгаа CIQG-ийн хэтийн төлөв, ажлын төлөвлөгөө болон зорилго зорилтыг танилцуулан гишүүн байгууллагуудын төлөөллийг хооронд нь танилцуулахад зориулж албан ёсны нээлтээ хийсэн. Энэхүү арга хэмжээнд БМИҮЗ-ийн төлөөлөл оролцож CIQG-д гишүүнээр элсэх БМИҮЗ-ийн албан ёсны хүсэлтийг хүлээлгэн өгөв. Ийнхүү бид АНУ-ын боловсролын салбарт нэр хүндтэй CHEA-ын үүсгэн байгуулсан CIQG –ийн гишүүнээр элсэн орж, цаашид Монгол Улсын дээд боловсролын чанарыг АНУ-ын жишигт хүргэх зорилтыг шийдвэрлэхэд нэг томхон алхам хийсэн.

2017 онд АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 30 - 2 дугаар сарын 2 -ны өдрүүдэд жилийн нэгдсэн хуралдаан, Олон улсын чанарын группын жилийн нэгдсэн уулзалтыг хамт хийх тов гарсан бөгөөд бүртгэл нь эхлэсэн байна. Монголын дээд боловсролын салбарын эрдэмтэн судлаач та бүхнийг энэхүү хуралдаанд оролцохыг урьж байна. Та бүхэн бүртгэлээ хийлгэх бол энэ холбоосоор орно уу.

АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 2017 оны жилийн нэгдсэн хуралдаан

Чанарын баталгаажуулал болон Магадлан итгэмжлэл

2017 оны 1 дүгээр сарын 30 - 2 дугаар сарын 1

Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 2017 оны жилийн нэгдсэн хуралдааны сэдвүүд дараах агуулгатай байна. Үүнд:

  • АНУ-ын 2016 оны Ернөхийлөгчийн сонгууль: Дээд боловсрол болон Магадлан итгэмжлэлийн хувьд ямар утга учиртай вэ?
  • Чанарын баталгаажуулалтанд инноваци: Бид хаана зогсож байна вэ? Бид хаашаа явж байна вэ?
  • Магадлан итгэмжлэл болон Оюутнуудын хэтийн төлөв
  • Шинэ удирдлага болон Шинэ конгресс: Чанарын баталгаажууллын чиглэл
  • Магадлан итгэмжлэл, Чанарын баталгаажуулал болон Эрэмбэ тогтоолт /Rankings/: Бидэнд нийтлэг юу байдаг вэ? Бид хэрхэн хамтарч ажиллаж болох вэ?
  • Дээд боловсрол болон чанарын баталгаажууллын ирээдүйн ажиглалт
  • Хойноос урагшлах: Магадлан итгэмжлэлийн байрлуулалт

Бүртгэл: Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 2017 оны жилийн нэгдсэн хуралдаан, Олон улсын чанарын группын жилийн нэгдсэн уулзалтын бүртгэл

Зочид буудал:Вашингтон хот, Капитал Хилтон зочид буудалд захиалга өгөх


Олон улсын чанарын группын жилийн нэгдсэн уулзалт

Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахь чанар, чанарын баталгаажуулал

2017 оны 2 дугаар сарын 1-2 ны өдрүүдэд

Олон улсын чанарын группын жилийн нэгдсэн уулзалтын сэдвүүд:

  • Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахь чанарын баталгаажуулалтад олон улсын хөгжлийн ерөнхий чиг хандлага
  • Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий: Америкийн нэгдсэн улс
  • Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахь Дээд боловсрол
  • Эрсдэлд суурилсан арга зам - Чанар
  • Чанар, чанарын баталгаажуулал дахь олон улсын хандлага
  • Юнескогийн олон улсын чуулган & Чанарын баталгаажууллын хурал
  • Оюутны сургалын үр дүн, Чанарын баталгаажууллын тулгарч буй өөрчлөлт
  • Хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд дээд боловсролын салбарт тэргүүлэх оролцоотой талууд :БНХАУ, БНЭУ -ын чанарын баталгаажууллын чиг хандлагууд