АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр БМИҮЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт боллоо.


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, БМИҮЗ-ийн хамтарсан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүдэд зориулсан дээд боловсролын шинэчлэлийн бодлого, чанарын баталгаажуулалт болон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинэчлэлийн талаарх сургалт семинар амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт семинар 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Одон орон судлалын "Хүрэлтогоот" төвд болсон бөгөөд 30 хүн хамрагдлаа.

Сургалт, семинарыг нээж БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр "Боловсролын чанарын шинэчлэл" сэдэвт илтгэл тавьж, асуулт хариулт өрнүүлсэн бол Дээд боловсролын шинэчлэлийн төслийн зохицуулагч Р.Бат-Эрдэнэ "Дээд боловсролын магадлан итгэмжлэлийг бэхжүүлэхэд", БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан "Монгол улс дахь чанарын баталгаажууллын асуудлууд ба хүлээгдэж буй өөрчлөлт, шинэчлэл", БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг "Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны шинэчлэл", БМИҮЗ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Батбаяр "Түншлэлийн хөтөлбөр /Twinning program/" зэрэг илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр "Боловсролын чанарын шинэчлэл" сэдэвт илтгэлтэй танилцах бол энд дарна уу.