Бидний хийх ажлын даалгаврыг маш олон өнцгөөс, ажил хэрэгчээр боловсруулан өгсөн “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” улсын II зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийг ажлынхаа зураглал болгон ажиллана


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тус зөвлөлгөөнийг хааж хэлсэн үг болон хаалтын нэгдсэн хуралдааны 5 салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдийг танилцуулан ажлын даалгаврыг маш олон өнцгөөс ажил хэрэгчээр боловсруулан гарсан санал зөвлөмжийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын алба ажлынхаа зураглал болгон ажиллахаар төлөвлөн хэлэлцэж ярилцлаа.

Тус зөвлөлгөөний хаалтын нэгдсэн хуралдааны 5 салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдийг Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт” салбар хуралдааны зөвлөмжийг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, “Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” салбар хуралдааны зөвлөмжийг ШУТИС-ийн профессор Н.Эрдэнэхүү, “Дээд боловсрол-Багшийн хөгжил” салбар хуралдааны зөвлөмжийг МУБИС-ийн захирал Д.Мандах, “Дээд боловсрол-Оюутны хөгжил” салбар хуралдааны зөвлөмжийг АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, “Дээд боловсрол-Судалгаа, инноваци” салбар хуралдааны зөвлөмжийг МУИС-ийн профессор Ч.Лодойравсал нар танилцуулсны дагуу 2018 оныг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл их дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг олон улсын түвшинд хүргэх, магадлан итгэмжлэх байгууллага нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, чадавхийг бэхжүүлж, шинжээчдээ сургах, өндөр ур чадвартай мэргэжлийн тэргүүлэх судлаачдаар багаа бүрдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.