БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ, ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЗӨВЛӨЛ /ACBSP/-ИЙН 2014 ОНЫ ЖИЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

 

Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлийн 2014 оны жилийн хуралдаан 2014 оны 06 сарын 27-оос 30-ны өдрүүдэд АНУ-ын Чикаго хотноо “Engaged learning in Digital Age” сэдвийн хүрээнд зохион байгууллагдана. Энэ жилийн хуралдааны үеэр тус магадлан итгэмжлэх зөвлөл үүсгэн байгуулагдсны 25 жилийн ой тохиож буй тул тус арга хэмжээг олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр зохион явуулахаар төлөвлөж байна. Иймд тус зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн, гишүүнээр элссэн мөн магадлан итгэмжлүүлэхээр сонирхож буй сургуулиуд болон шинжээч, судлаачдыг оролцохыг урьж байна.

БМИҮЗ нь тус Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулж, Монгол дахь үндэсний зохицуулагчаар ажиллаж байгаа тул тус хуралдааны бүртгэл, нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалтыг хариуцан ажиллана.

Иймд, тус хуралд оролцох хүсэлтэй сургуулиуд, шинжээч-судлаачид БМИҮЗ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Батбаяртай 70109391, 96651982 дугаарын утсаар холбогдоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг www.acbsp.org сайтаас авах боломжтой.