​БМИҮЗ БОЛОН ASIIN E.V. БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН СУРГАЛТ – ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Герман улсын Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийнхөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг / ASIIN e.V./-ийн хамтарсан сургалт хэлэлцүүлэг 2017 оны 10 дугаар сарын 25-ны Лхагва гарагийн 14 цагт Багшийн хөгжлийн ордны 402 тоот өрөөнд болно.

Уг сургалт хэлэлцүүлгийн үеэр ASIIN e.V.-ийн шинжээч Др. Михайл Мейр өөрийн байгууллагын магадлан итгэмжлэл, холбогдох шалгуур шаардлагын талаар танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулна.

Иймд уг сургалтанд оролцох хүсэлтэй инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн хөтөлбөр хэрэгжүүлэгч дээд боловсролын сургалтын байгууллагууд БМИҮЗ-ийн гадаад харилцаа, олон улсын магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Э.Саруултай 70109391, 99001584 утсаар эсвэл saruul@accmon.mn мэйлээр бүртгүүлнэ үү.

Жич: Сургалт хэлэлцүүлэг үнэ төлбөргүй явагдана.