БМИҮЗ БОЛОН ASIIN E.V –ИЙН ХАМТАРСАН ТУРШИЛТЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БМИҮЗ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх агентлагийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Ижилсэх түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний дагуу Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, ASIIN e.V. хамтран магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт мөн урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг шинэчлэн сайжрууллаа.

Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд БМИҮЗ болон ASIIN хамтран дээр дурьдсан шинэчлэгдсэн журам, шалгуур үзүүлэлтийн дагуу туршилтын магадлан итгэмжлэлийг явуулахаар бэлтгэж байна. Иймд байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагдах 3 ДБСБ, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хамрагдах 1 хөтөлбөр, урьдчилсан магадлан итгэмжлэлд хамрагдах 2 шинэ хөтөлбөрийг БМИҮЗ-ийн гишүүн байгууллагуудаас сонгон авч, туршилтын магадлан итгэмжлэлд хамруулах тул энэхүү үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэй сургууль, хөтөлбөрүүд БМИҮЗ-ийн ажлын албанд хүсэлтээ ирүүлнэ үү.

БМИҮЗ болон ASIIN хамтрасан магадлан итгэмжлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Дээд боловсролын сургалтын байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинжээчид хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Тунгалагтай 70109391 утсаар эсвэл accmon@mongolnet.mn цахим хаягаар холбогдон авна уу.

БМИҮЗ-ийн Ажлын алба