БМИҮЗ-ийн ​“Мэргэжлийн зөвлөлийн ажиллах нийтлэг журам”-ын хэлэлцүүлэг 2017.09.15-нд амжилттай болж өнгөрлөө

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанаас одоогийн байдлаар байгуулагдсан 6 мэргэжлийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Мэргэжлийн зөвлөлийн ажиллах нийтлэг журам”-ын төслийг танилцуулж, магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, дүрэм журамд гарсан өөрчлөлтийг танилцуулсан байна. Мөн түүнчлэн мэргэжлийн зөвлөлийн санхүүжилт, зардлын хуваарилалтын талаар сонирхсон асуултуудад хариулт өгөв.