Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд гэрчилгээгээ гардаж авлаа.

БМИҮЗ нь 1999 оноос дээд боловсролын байгууллагын, 2004 оноос дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн, 2005 оноос мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болон хөтөлбөрийн, 2019 оноос ерөнхий боловсролын сургуулийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлж байна.

Дээд боловсролын салбарын хувьд байгууллагын магадлан итгэмжлэл тасралтгүй явагдаж, сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл идэвхжиж, жил бүр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт ирүүлэх тоо нэмэгдэж байна. Магадлан итгэмжлэлийг олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу хэрэгжүүлж, 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулсан нь дээд боловсролын чанарт эергээр нөлөөлж байна.

Үүний нэгэн адил мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлснээр 2019 онд баталсан шинэ шалгуур, шаардлагыг мөрдөж, 20 орчим МСҮТ, политехник коллежууд магадлан итгэмжлүүлэх хүсэлт гарган амжилттай ажиллаж байна.

БМИҮЗ нь 2019 онд ерөнхий боловсролын сургуулийн магадлан итгэмжлэлийг эхлүүлж, одоогийн байдлаар 14 сургууль туршилтын магадлан магадлан итгэмжлэлд хамрагдаж, өөрийн үнэлгээ хийж, үүнээс 4 сургуульд шинжээч томилогдон ажиллаж, хөндлөнгийн үнэлгээний дүгнэлтээ гаргажээ.

2020 он гарсаар хагас жил өнгөрч, ихэнх цаг хугацаанд сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, цар тахлын хөл хорио тогтоосон хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа хэдий ч олон сургууль, хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, цахим орчинд ажиллаж байна. Үүний үр дүнд магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн тоо нэмэгдэж, дээд боловсролын салбарт 2 их, дээд сургууль, 19 бакалаврын, 1 магистрын, 1 докторын хөтөлбөр шинээр магадлан итгэмжлэгдлээ. Үүний хамт шинээр магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсрол, сургалтын 4 байгууллага, ерөнхий боловсролын 4 сургуульд өнөөдөр БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ё.Баатарбилэг гэрчилгээ гардуулав. Үүнд:

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА: 

  • Эм Ай Ю дээд сургууль
  • Монгол Улсын Консерватори

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА:

  • Барилгын Политехник коллеж
  • Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж
  • Хөвсгөл аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв
  • Архангай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ:

• Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль

• Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа цогцолбор сургууль

• Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургууль

• Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль

Ийнхүү 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсад 62 дээд боловсролын сургалтын байгууллага, 20 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, 4 ерөнхий боловсролын сургууль магадлан итгэмжлэгдсэн байна. 