БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ БУЦААН ТАТАЖ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСНИЙ ДАРАА ДАХИН ӨРГӨН БАРИНА.

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ БУЦААН ТАТАЖ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙСНИЙ ДАРАА ДАХИН ӨРГӨН БАРИНА. БИ ӨӨРӨӨ УЛСТӨРӨӨС АНГИД БАЙНА ГЭЖ ЯРЬЧИХААД ХАМГИЙН ТОМ ДАРГЫГ САЙД ТОМИЛНО ГЭДЭГ ЗААЛТ ОРУУЛЖ ТААРАХГҮЙ.Хамгийн түрүүнд бидний хийх ажил бол Боловсролын ерөнхий хууль. УИХ-д өргөн баригдсан боловч Сангийн сайд гарын үсэг зурж, зөвшөөрөл өгөөгүй хойшилсон юм байна. Гэхдээ энэ хуулийг бүтнээр нь Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг хийчихсэн хууль гэж би ойлгохгүй байгаа.Би энэ хуулийн төсөлтэй танилцсан. Та бүхэнтэй, боловсролын салбарынхантайгаа дахиж зөвлөлд гэж хэлсэн. Их дээд сургуулийн захирлууд, салбарын хүмүүсийн саналыг авалгүйгээр, оролцоогүйгээр зүгээр яамны хэдэн газрын дарга нар нэг орой ярьж өдөр товлоод УИХ-д өргөн барьж болохгүй.Хийсэн бүтэц нь хэд хэдэн хувилбартай. Ер нь бол толгой дээр чинь дахиж нэг яам байгуулах тухай л хувилбар явж байгаа юм байна лээ. Би бол ингэж болохгүй гэж бодож байна. Би боловсролын салбар улстөрөөс хараат бус байна гэж баахан лоозон хэлчихээд буцаад хамгийн оройных нь даргыг сайд томилдог зүйл рүү оруулж болохгүй. Ингэж боловсролын засаглал бие дааж хөгжихгүй. Хуулийг татаж аваад хэлэлцүүлгийн журмаар чанаржуулая, та бүхэн хууль дээрээ сайн суу. Бид хуулийг нээлттэй болгоно.Сайд солигдохоор, нэг Засгийн газар солигдохоор бид аль яамны харъяа болох бол гэсэн айдас бий болдог. Одоо тийм юм байхгүй. Их дээд сургуулийн эрх зүйн байдлын хуулиар ч юм уу, Засгийн газар, Сайд нь их дээд сургуулиуд, хүрээлэнгүүдээ дур мэдэн хөдөлгөдөг байдлаа больё. Ингэж байж удаан хугацааны бодлого хэрэгжих байх.Би Энхболд гэдэг сайдтай Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг булаацалдахгүй, Би Мэндсайхан гэдэг сайдтай хүрээлэнгүүд булаацалдахгүй. Ганцхан зарчим л байх ёстой. Тэр нь шинжлэх ухаан хөгжүүлэх гэж л байгаа юм бол бодлого боловсруулж байгаа яам нь хаана байна тэндээ л байх ёстой.  БШУ-ны сайд Л. Энх-Амгалан



Эх сурвалж: Энх-Амгалан Лувсанцэрэн  Facebook page