"Боловсролын магадлан итгэмжлэл" дугаар №4, 2015 он

"Боловсролын магадлан итгэмжлэл" дугаар №4, 2015 он

Та бүхэн энэ оны энхий дугаараас Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүгаагийн “Эдийн засаг, бизнесийнхөтөлбөрийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлснээрээ зөвхөн дотооддоо биш олон улсын хэмжээнд өрсөлдөх боломж нээгдэж байна” сэдэвт ярилцлага, олон улсад болон дотоодод зохион байгуулагдсан хурал, семинарын тухай мэдээ, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн “Дээд боловсролын олон улсын зөвлөхүүдийн зөвлөл” байгуулагдсан талаарх мэдээллүүдийг унших боломжтой.

Мөн Холбооны бүгд найрамдах Герман улсын магадлан итгэмжлэлийн тогтолцоо, Магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын онцлох үйл явдлуудын мэдээлэл багтсан.

Хууль тогтоомж, тушаал, шийдвэр, дүрэм журам хэсэгт: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/138 тоот “Хавсралтанд нэмэлт оруулах тухай” тушаал, МУ-ын их хурлын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12 тоот “Төрөөс боловсролын талаар баримтал бодлого батлах тухай” тогтоол нийтлэгдсэн.

Мөн та олон улсын сэтгүүлд бүтээлээ нийтлүүлэхийг хүсвэл сэтгүүлийн арын хуудсанаас мэдээлэл авна уу.

Сэтгүүлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн мэйл хаягаар холбогдоно уу.