"Боловсролын магадлан итгэмжлэл" сэтгүүл №6, 2016 он

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөөс "Боловсролын магадлан итгэмжлэл" сэтгүүлийг шинэчлэн эрхлэн гаргаад даруй 6-н дугаар уншигч таны гарт хүрчээ.

Та бүхэн энэ оны эхний дугаараас БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан "Магадлан итгэмжлэл бол чанартай боловсролын үндэс юм" ярилцлага, олон улсад болон дотоодод болсон хурал, семинарын мэдээ, мэдээлэл, Олон улсад болн дотоодод магадлан итгэмжлүүлэх 27 сургалтын хөтөлбөрийн талаар, "Сайн оюутан" хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур шаардлага батлагдсан тухай, Магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын онцлох үйл явдлуудын мэдээллийг тус тус хүлээн авч унших боломжтой.

Мөн Хууль тогтоомж, тушаал, шийдвэр, дүрэм журам хэсэгт: Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг бүрэн эхээр нь оруулсан тул танилцана уу.

Эрхэм хүндэт багш, судлаач та бүхэн өөрийн судалгааны бүтээлээ манай сэтгүүлийн ТЭРГҮҮН ТУРШЛАГА хэсэгт нийтлүүлэх боломжтой болсоныг дуулгахад таатай байна.

Сэтгүүлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн мэйл хаягаар холбогдоно уу.