"БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ" СЭТГҮҮЛ №8, 2017 ОН

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе !

БМИҮЗ-өөс эрхлэн гаргадаг “Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүлийн 8 дахь дугаар та бүхний гар дээр хүрч байна.

Энэ удаагийн дугаарт олон улсад болон дотоодод зохион байгуулагдсан хурал, семинарын тухай мэдээ мэдээлэл, ХБНГУ-ын магадлан итгэмжлэлийн ASIIN (e.V.) байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Ижилсэх түншлэл" хөтөлбөрийн мэдээлэл, их дээд сургуулиудын сүүлийн үеийн сайн туршлага, мөн Хууль тогтоомж, тушаал, шийдвэр, дүрэм журам, 2017-2018 онд олон улсад болох сургалт, семинарын мэдээлэл багтсан.

Эрхэм хүндэт багш, судлаач та бүхэн өөрийн судалгааны бүтээлээ манай сэтгүүлийн ТЭРГҮҮН ТУРШЛАГА хэсэгт нийтлүүлэх боломжтой болсоныг дуулгахад таатай байна.

Сэтгүүлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн мэйл хаягаар холбогдоно уу.