БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ 2014 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САР ДУГААР №3

"Боловсролын магадлан итгэмжлэл" дугаар №3, 2014 он

Та бүхэн энэ оны хамгийн сүүлийн дугаараас АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-өөр магадлан итгэмжлэгдсэн "Мандах бүртгэл" дээд сургуулийн захирал Г.Нанжидийн "Олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр манай сургуулийн хувьд олон талын ач холбогдолтой байсан" сэдэвт ярилцлага, "Монгол улс дахь дээд боловсролын чанарын баталгаажууллын тогтолцоо" сэдэвт хурал, Монгол улсын 7 сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн тухай мэдээлэл мөн СЭЗДС-ийн АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-өөр магадлан итгэмжлэгдсэнээр байгууллагын болон багш суралцагчдын хувьд ямар боломжууд нээгдсэн талаарх сонирхолтой мэдээлэл багтсан.

Мөн Нидерландын нэгдсэн вант улсын магадлан итгэмжлэлийн тогтолцоо, Монголын их дээд сургуулиудын консорциумын танилцуулга, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн үйл ажиллагааны тухай зэрэг нийтлэлүүд болон Монголын магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын 2014 оны онцлох үйл явдлуудын мэдээлэлтэй танилцах боломжтой.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/174 тоот "Бакалаврын мэргэжлийн чиглэлд тавигдах нийтлэг шаардлага батлах тухай", 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/227 тоот "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн A/464 тоот "Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан сургалтын байгууллага болон хөтөлбөрийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тушаалууд тус сэтгүүлд багтсан болно.

Сэтгүүлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн мэйл хаягаар холбогдоно уу.