БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ 2014 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САР ДУГААР №2

“Боловсролын магадлан итгэмжлэл" дугаар №2, 2014 он

Та бүхэн энэ удаагийн дугаараас АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/-ийн “Teaching excellence award" шагналын эзнээр тодорсон “Зохиомж" дээд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Д.Энхжингийн “Манай боловсролын салбарт “Teaching excellence award" шангалыг хүртэх хэмжээний багш нар олон бий" сэдэвт ярилцлага, Ази-номхон далайн бүсийн ээлжит олон улсын хуралд оролцсон тухай мэдээлэл, мөн тус хурал дээр тавьсан илтгэл, БМИҮЗ-ийн 15 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан “Дээд боловсролын чанар ба сургалтын хөтөлбөрийн асуудлууд" зэрэг илтгэлүүдийг сонирхоорой.

Мөн БМИҮЗ Ази-Номхон далайн орнуудын чанарын сүлжээ байгууллага /APQN/ -ын шилдэг олон улсын харилцаатай байгууллагаар шалгарлаа, Азийн хөгжлийн банкны "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн товч танилцуулга, АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн хурал, тус байгууллагын олон улсын чанарын сүлжээний хурал, Бүгд найрамдах Солонгос улсын магадлан итгэмжлэлийн тогтолцоо зэрэг нийтлэлүүдийг унших боломжтой.

МУ-ын Засгийн газраас 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох Журам, чиглэл шинэчлэл батлах тухай 71 дүгээр тогтоол, БШУ-ны Сайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр баталсан Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай А/78 тоот тушаал мөн Магадлан итгэмжлэгдсэн 71 сургалтын байгууллага, 149 сургалтын хөтөлбөрийн жагсаалт зэрэг мэдээллүүд тус сэтгүүлд багтсан болно.

Сэтгүүлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн мэйл хаягаар холбогдоно уу.