Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг 3 дахь удаагаа ШИХИХУТУГ Их сургууль түүчээлэн Магадлан итгэмжлэгдлээ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ASIIN (Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг) байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн "Ижилсэх түншлэл" хөтөлбөрийн хүрээнд хамтран хийсэн туршилтын магадлан итгэмжлэлд Шихихутуг их сургууль хамрагдан гурав дахь удаагаа 2023.01.15 хүртэл 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдлээ. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцсон Зохицуулагч, Менежер, Шинжээч, Оюутан шинжээч, Мэргэжлийн зөвлөл, Дээд боловсролын комисс, тус сургуулийн хөтөлбөрийн багийн хамт олон болон удирдлага, эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.