​“БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛэг зохион байгуулагдлаа

“Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн бүтэц, эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монголика ресортед зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, мэргэжилтэн Т.Сарантуяа, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комисс, Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн комисс, Өргөдлийн хороо, Гүйцэтгэх хорооны гишүүд, боловсролын салбарын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн захирлууд, багш нар оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцсон. Энэ хэлэлцүүлэгт

  • БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан “Боловсролын чанарын баталгаажилт-Төрийн бодлого”
  • БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан “БМИҮЗ-ийн өнөөгийн байдал, хэтийн төлөв”
  • БМИҮЗ-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг “Магадлан итгэмжлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт”
  • БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн Б.Эрдэнэбат “Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын журмын төсөл”
  • “Гүйцэтгэх хороо, өргөдлийн хороо, хяналтын зөвлөл, ажлын албаны ажиллах журмын төсөл”
  • Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн комиссын дарга Ж.Юра “Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэх комиссын журмын төсөл”
  • БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн Ц.Батбаяр “Олон улсын чанарын баталгаажилтын байгууллагыг бүртгэх”
  • Дээд боловсрол судлаач П.Батринчин “Засгийн газарт оруулах Магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийн төсөл” – ийг тус тус танилцуулан гурван багаар ажиллан хэлэлцүүлж, санал бодлоо солилцон засварласны эцэст төслийг сайжруулан удирдах зөвлөлд өргөн барихаар боллоо.