Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирлаар Ж.Болормаа томилогдлоо

БМИҮЗ-ийн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 18 -ны өдрийн 04 тоот тушаалаар БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайханыг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Жанчивдоржийн Болормааг БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирлаар томиллоо. БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан, Ж.Болормаа нар ажлаа зохих журмын дагуу хүлээлцлээ. Ажил хүлээлцүүлэхээр БСШУСЯамны Бодлогын хэргэжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатараар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүрэлцэн ирж, зохих журмын дагуу хүлээлцүүлэх ажлыг зохион байгууллаа.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь Монгол улсын Засгийн газрын 1997 оны 240 тоот тогтоолыг үндэслэн Гэгээрлийн сайдын 1998 оны 24 дүгээр тушаалаар 1998 онд байгуулагдсан билээ. Өдгөө Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь удирдах зөвлөлийн 19 гишүүнтэй, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн 10 мэргэжлийн зөвлөл, Ажлын албаны 9 мэргэжилтэн, 500 гаруй мэргэшсэн шинжээчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.