БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГА, АЖЛЫН АЛБАНЫ ЗАХИРЛААР О.ЯНЖМАА ТОМИЛОГДЛОО.

БМИҮЗ-ийн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 10 дугаар сарын 09 -ний өдрийн 07 тоот тушаалаар БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Болормааг өөр ажилд томилогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, доктор, дэд профессор Очирбатын Янжмааг БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирлаар томиллоо. БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Болормаа, О.Янжмаа нар ажлаа зохих журмын дагуу хүлээлцлээ. Ажил хүлээлцүүлэхээр БСШУСЯамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүрэлцэн ирж, зохих журмын дагуу хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулав.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь Монгол улсын Засгийн газрын 1997 оны 240 тоот тогтоолыг үндэслэн Гэгээрлийн сайдын 1998 оны 24 дүгээр тушаалаар 1998 онд байгуулагдсан билээ. Өдгөө Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь удирдах зөвлөлийн 19 гишүүнтэй, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн 10 мэргэжлийн зөвлөл, Ажлын албаны 14 мэргэжилтэн, 500 гаруй мэргэшсэн шинжээчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.