​Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын хурал боллоо

Тус хурлаар ижилсэх түншлэл хөтөлбөрийн хүрээнд туршилтын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагаар 2 дээд боловсролын байгууллага, 1 хөтөлбөрийг урьдчилсан магадлан итгэмжлэх, Үндэсний магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагаар 4 сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.