Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын хурал ШУТИС-ийн төв номын сангийн 404 тоот хурлын танхимд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын хурал ШУТИС-ийн төв номын сангийн 404 тоот хурлын танхимд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Хурлаар “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд туршилтын магадлан итгэмжлэл хийх сургалтын байгууллага болон хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх шалгуур шаардлага, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмыг танилцуулж хэлэлцүүллээ. Мөн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын үйл ажиллагааны журам, хөндлөнгийн үнэлгээ хийх ажлын удирдамж, шинжээчийн багийн ажиллах журмын төслийг хэлэлцүүлсэн байна.

Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын гишүүд дээрх асуудлуудыг авч хэлэлцээд, ХБНГУ-ын ASIIN e.V. байгууллагын ирүүлсэн сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага, магадлан итгэмжлэх журмын дагуу туршилтын магадлан итгэмжлэлийн итгэмжлэлийг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

Туршилтын магадлан итгэмжлэлд 2 сургалтын байгууллага, 1 сургалтын хөтөлбөр, 3 шинээр нээгдэх сургалтын хөтөлбөр хамрагдах бөгөөд уг туршилтын магадлан итгэмжлэлийн үр дүнд тулгуурлан магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага, үйл ажиллагааны журмыг шинэчлэн сайжруулах болно.