БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭГДЭЖ АНХНЫ ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн A/167 тоот тушаалаар шинэчлэгдэн батлагдсан билээ. Шинээр батлагдсан удирдах зөвлөлийн анхны хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 15:00-17:30 цагт БСШУСЯ-ны 111 тоот хурлын танхимд боллоо.

Хуралд: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Болормаа, Удирдах зөвлөлийн гишүүн БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Монгол улсын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Д.Мөнхжаргал, Шихихутуг хууль зүйн их сургуулийн захирал Д.Оюунцэцэг, Мандах бүртгэл дээд сургуулийн ерөнхий захирал Г.Нанжид, Этүгэн их сургуулийн захирал Б.Батсэрээдэнэ, Хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөл Ж.Цэцэгмаа, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, Монголын хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат нар оролцож, хурал 75% -ийн ирцтэй хуралдлаа.

Хуралдаанаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тушаал, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төсөл, Ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай, Мэргэжлийн зөвлөл байгуулах тухай , Магадлан итгэмжлэх комиссын үйл ажиллагааны журам батлах тухай тогтоолын төсөл, Урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага, түр журам батлах тухай тогтоолын төсөл, Шинжээчийн багийн ажиллах журам батлах тухай тогтоолын төсөл, Магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацааг сунгах тухай, Туршилтын магадлан итгэмжлэлийн талаар, “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийн төсөл, БМИҮЗ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг тус тус танилцуулан, хэлэлцүүлж Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр баталлаа.