БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ШАЛГУУР ШААРДЛАГУУДЫГ ХАНГАН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУРГУУЛИУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлийн 2018.01.15-ны хуралдаанаар доорх нэр бүхий сургууль, хөтөлбөрүүд магадлан итгэмжлэх гэрчилгээгээ гардан авлаа.

  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ASIIN (Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг) байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн "Ижилсэх түншлэл" хөтөлбөрийн хүрээнд хамтран хийсэн туршилтын магадлан итгэмжлэлд Шихихутуг их сургууль хамрагдан гурав дахь удаагаа 2023.01.15 хүртэл 5 жилийн хугацаатай
  • Рояаль олон улсын дээд сургуулийн "ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА" бакалаврын хөтөлбөр урьдчилсан магадлан итгэмжлэлээр 2019.01.15 хүртэл 1 жилийн хугацаатай
  • Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн "МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ" хөтөлбөр 2023.01.15 хүртэл 5 жилийн хугацаатай
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн “АГРОНОМИ” бакалаврын хөтөлбөр, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн “ЗОО ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИ” бакалаврын хөтөлбөрүүд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур шаардлагыг хангаж 2023.01.15 хүртэл 5 жилийн хугацаатайгаар тус тус магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа.