БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ ХОВД ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЖ БАЙНА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал О.Янжмаа, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал Ш.Ариунаа, МУИС-ийн ШУ-ны сургуулийн багш А.Амарзаяа, БМИҮЗ-ийн ахлах менежер Ж.Тунгалаг, Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн II сургуулийн захирал Ц.Цэрэнлхам нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд их сургуульд ажиллаж байна.