Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд ажиллаж байна.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирлын тушаалаар 2018 оны 3 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Шинжлэх ухаан технологийн их сургуульд магадлан шинжилгээ хийх шинжээчдийн баг ажиллаж эхэллээ. Магадлан шинжилгээ хийх шинжээчдийн багийн эхний уулзалт өчигдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв номын сангийн 604 тоот өрөөнд болж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн төлөөлөл болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн удирдлага, бүрэлдэхүүн сургууль, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Шинжээчдийн багийн ахлагчаар Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн эрхлэгч Ж.Даваасамбуу, гишүүдээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн захирал Г.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ахлах мэргэжилтэн Д.Баяр, Эрчим хүчний яамны мэргэжилтэн Д.Чимэддорж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан М.Ариунцэцэг, зохицуулагчаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан менежер Ж.Тунгалаг, дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан зохицуулагч П.Оргилмаа нар ажиллаж байна.