БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС 2016 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ОНЦЛОХ 5 АЖИЛ


1. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО.
Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль УИХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар батлагдсан билээ. Энэхүү хуулиар Боловсролын магадлан итгэмжлэх төв байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) байна хэмээн тодорхой зааж, чиг үүргийг нэмэгдүүлсэн. Дээд боловсрол, сургалтын байгууллага ангилал тогтоох, шинээр сургууль, хөтөлбөр нээхэд урьдчилсан магадлан итгэмжлэл хийх, олон улсын болон дотоодын магадлан итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах, бүртгэх зэрэг шинэ чиг үүргүүдийг БМИҮЗ хэрэгжүүлэх болов. Дээд боловсролын салбарт, дав­хардан хэрэглэгддэг, үр өгөөж бага­тай чанарын хяналтын олон механиз­мыг халж, магадлан итгэмжлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх болсноор дээд боловсролын сургалтын байгууллага 5 жилийн хугацаатайгаар заавал ма­гадлан итгэмжлэгдэх болж хуульч­лагдав
2. XБНГУ-ЫН ASIIN БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их сургуулиудын төлөөлөл 2016 оны 9 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд ХБНГУ-ын Бонн, Дюсселдорф, Франкфурт хотуудад ажилласан билээ. Энэ үеэр ХБНГУ-ын Инженер, мэдээлэл зүй, бай­галийн ухаан, математикийн мэр­гэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх агентлаг ASIIN байгууллагатай өмнөх онд байгуул­сан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Ижилсэх түнш­лэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хам­тын ажиллагааны гэрээг байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар хоёр жилийн хугацаанд үргэлжлэх “Ижилсэх түншлэл” хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхлэв.


3. АШУҮИС-ИЙН “ХҮНИЙ ИХ ЭМЧ” БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭВ.
Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг/ASIIN/-аар АШУҮИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн “Хүний их эмч” мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ хүлээн авлаа.

4. АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ 7, ДОТООДОД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ 20 ХӨТӨЛБӨРТ 700 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/387 дугаар тушаалаар олон улсын магадлан итгэмжлэлд орох 7 хөтөлбөр, дотоодын магадлан итгэмжлэлд орох 20хөтөлбөрийн жагсаалтыг тус тус баталсан билээ. Эдгээр хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зардал зориулж нийтдээ 700 орчим сая төгрөгийн санхүүгийн туслалцаа Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс үзүүлж, хамтран ажиллаж байна.


5. БМИҮЗ ЕВРОПЫН ХОЛБООНООС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ERASMUS+ ТӨСӨЛД ХАМТРАХ БАЙГУУЛЛАГААР СОНГОГДЛОО.

БМИҮЗ, БСШУСЯ, МУИС, Отгонтэнгэр их сур­гууль Европын холбооны ERASMUS+ төслийн хүрээнд хэрэгжих “Чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөр”-т хамрагдах байгууллагуудаар сонгогдон хамтын ажиллагаа эхэллээ. Уг хөтөлбөрт хамрагдсанаар дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэх чиглэлээр Их Британи, Испани, Франц, Украйн, Армен, Казакстан улсуудтай 3 жил хамтран судалгаа, туршилж зохион байгуулна.

WWW.ACCMON.MN