Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Япон Улсын Их Сургуулиудыг Магадлан Итгэмжлэх Холбоо /JUAA/-той хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах цахим ёслол боллоо.




Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Япон Улсын Их Сургуулиудыг Магадлан Итгэмжлэх Холбоо /JUAA/-той хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах цахим ёслол боллоо.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга бөгөөд ажлын албаны захирал хатагтай О. Янжмаа энэхүү ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, Японы Улсын Их Сургуулиудыг Магадлан Итгэмжлэх Холбоо / JUAA/-той хамтарсан магадлан итгэмжлэлийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарна” гэдгийг онцоллоо.

Энэхүү цахим гарын үсэг зурах ёслол нь бидний хувьд анхны удаагийнх бөгөөд БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтнүүд гэрээсээ онлайнаар зохион байгуулж, оролцлоо.