​БОЛОВСРОЛЫН НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР ХИЙХ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Дээд болон мэргэжлийн боловсролын салбарын нэр томъёоны тайлбар гаргах хэд хэдэн ажлын хэсгүүд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр БСШУСЯ-ны 111 тоотод уулзаж, хийж буй ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцэв.

Тус уулзалтад ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлстийн дарга Т.Амаржаргалан, мэргэжилтэн Т.Сарантуяа, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн мэргэжилтэн Н.Батчимэг, Европын Холбооноос хэрэгжүүлж буй Монголын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төслийн мэргэжилтэн Жорж Колат, БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Болормаа, Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам, Дээд болон мэргэжлийн боловсролын судалгааны секторын эрхлэгч Б.Баярцэцэг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Батдорж, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор Ч.Лодойравсал, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра болон БМИҮЗ-ийн мэргэжилтнүүд оролцов.

Тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд цаашид боловсролын салбарын нэр томъёоны тайлбар гаргах чиглэлээр багууд хийсэн ажлын явцаа танилцуулж, санал солилцсон юм.