Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Азийн хөгжлийн банк (АХБ) -ны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй БМИҮЗ, ASIIN e.V. байгууллагуудын "Ижилсэх түншлэл" хөтөлбөр


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Азийн хөгжлийн банк (АХБ) -ны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй БМИҮЗ, ASIIN e.V. байгууллагуудын "Ижилсэх түншлэл" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн салбарын асуудал хариуцсан ахлах ажилтан Л.Итгэл, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн зохицуулагч Б.Мөнхзул, Дээд боловсролын мэргэжилтэн Н.Батчимэг нар БМИҮЗ-ийн ажлын албанд ирж, ажил байдалтай танилцлаа. БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Болормаа, ХБНГУ-ын ASIIN e.V. байгууллагын гүйцэтгэх захирал Иринг Вассэр, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жана Мохрэн нар "Ижилсэх түншлэл" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи 1 жилийн хугацаанд Магадлан итгэмжлэлийн шалгуур болон БМИҮЗ-ийн үйл ажиллагааны журам шинэчлэн сайжруулсан талаар хийсэн ажил, бодит туршлагаа хуваалцлаа. БМИҮЗ 1 жилийн дотор ASIIN e.V. байгууллага дээр зочлон, үйл ажиллагаатай нь танилцан, бодит туршлага хуримтлуулсан төдийгүй олон улсын түвшинд нийцсэн шалгуур, шаардлагыг боловсруулан, байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагдах 2 сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хамрагдах 1 хөтөлбөр, урьдчилсан магадлан итгэмжлэлд хамрагдах 3 хөтөлбөрийн туршилтын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг ASIIN e.V. байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.