БШУЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.БАТБААТАР БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.



Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж захирал, мэргэжилтнүүдтэй уулзаж боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.