ДБШТ-ийн хүрээнд хэрэгжүүлэх "Чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны сайн туршлага, загвар" төслийн хэлэлцүүлэг боллоо

2019 оны 1 дүгээр сарын 30-ны 09.00 цагт БСШУСЯ-ны 111 тоот танхимд "Чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны сайн туршлага, загвар" төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ахлах мэргэжилтэн М.Энхээ, Дээд боловсролын шинэчлэл төслийн зохицуулагч Б.Мөнхзул, дээд боловсролын мэргэжилтэн Н.Батчимэг нар болон БМИҮЗ-ийн ажлын албаны дарга, мэргэжилтнүүд уулзаж мэдээлэл, санал бодлоо солилцлоо.Үүнд:

1. Боловсролын байгууллагын ISO 21001:2018 стандарт /БМИҮЗ-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг танилцуулав/

2. АНУ-ын ACBSP-ийн Accreditation Next /СЭЗИС-ийн захирал Б.Мөнхбаяр танилцуулав/

3. Сингапурын сургалтын чанарын удирдлагын систем AQMS /БМИҮЗ-ийн мэргэжилтэн С.Бадамцэцэг танилцуулав/

4. Хөтөлбөрийн, урьдчилсан магадлан итгэмжлэлтэй холбоотой тулгарч буй асуудлууд, тухайлбал ШУТИС, ХААИС, ТЗДС-ийн хөтөлбөрийн нэр, индексийн зөрчил / БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мядагмаа танилцуулав/