"Дотоод чанарын баталгаажуулал" сэдэвт сургалт 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр МГТИС дээр зохион байгуулагдлаа.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн 2016-2018 онд хийгдэж ажлын хүрээнд “Магадлан итгэмжлэлийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх” үйл ажиллагаа хэрэгжиж, уг тогтолцоо үр өгөөжтэй ажиллах чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааг “Ижилсэх түншлэл хөтөлбөр”-ийн хүрээнд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь Дээд боловсролын сургалтын байгууллагын Дотоод чанарын баталгажуулалтын тогтолцоог хөгжүүлэх, туршин сайжруулах үйл ажиллагаа юм. "Дотоод чанарын баталгаажуулал" сэдэвт сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль дээр зохион байгуулж, 80 Дээд боловсролын сургалтын байгууллагын дотоод чанарын баталгаажуулал хариуцсан мэргэжилтнүүд нийт 110 хүнийг хамрууллаа. Сургалтанд дараах сэдвүүд хамрагдаж, илтгэл хэлэлцүүлсэн. Үүнд:

  • Чанарын баталгаажууллын чадавхийг бэхжүүлэх
  • Чанарын баталгаажууллын үндэсний бодлого, стратегийг боловсруулах
  • Дотоод чанарын баталгаажууллын тогтолцоо, арга хэрэгслийг хөгжүүлэх
  • Хөндлөнгийн чанарын баталгаажууллын тогтолцоог сайжруулах
  • Дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажууллын тогтолцоо, арга хэрэгслийг
  • Чанар ба баталгаажууллын тухай ойлголт, нэр томьёо
  • Чанарын баталгаажууллын нийтлэг зарчим, хандлага
  • ДБСБ-ын дотоод чанарын баталгаажууллын тогтолцооны бүтэц, чиг үүрэг
  • Дотоод чанарын баталгаажууллын тогтолцоог хөгжүүлж буй туршлага /3 сургуулийн жишээ/

Дотоод чанарын баталгаажуулал сургалтанд:

  • T.Амаржаргалан /БСШУСЯамны Дээд боловсролын элтсийн дарга/ - Боловсролын чанарын баталгаажилт, Төрийн бодлого
  • Ж.Тунгалаг /БМИҮЗ-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн/ - Чанарын баталгаажууллын тогтолцоо /Олон улсын туршлага, хамтын ажиллааа/
  • О.Болорсайхан /АШУҮИС-ийн ЗХШҮА-ын ахлах арга зүйч/ - Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дотоод чанарын баталгаажуулал
  • Р.Чанцалдулам /ХААИС-ийн СБЗГ-ын бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч/ - Хөдөө аж ахуйн их сургуулийн дотоод чанарын баталгаажуулал
  • А.Буянжаргал /ОТИС-ийн Дотоод хяналт шалгалт, үнэлгээний албаны дарга/ - Отгонтэнгэр их сургуулийн дотоод чанарын баталгаажуулал
  • Л.Тунгалаг /Эс Эф Си Эс ХХК гүйцэтгэх захирал/ - Чанар-Стандарт-Тохирлын үнэлгээ
  • Г.Орхон /БМИҮЗ-ийн Ижилсэх түншлэл хөтөлбөрийн зохицуулагч/ - Сургалтын үйл явцыг сургалтын үр дүнтэй уялдуулах нь

сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлж, асуулт хариулт өрнүүлж, санал бодлоо солилцлоо. Энэ сургалтанд оролцогчдод зориулан БМИҮЗ-өөс “Дээд боловсролын сургалтын байгууллагын дотоод чанарын баталгаажуулалт” зөвлөмж, Боловсролын тухай багц хууль, БМИҮЗ-ийн эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл бэлтгэн гаргаж өгсөн. Мөн "Боловсролын Магадлан Итгэмжлэл" сэтгүүлийн 12 дугаар сарын шинэхэн дугаарыг танилцуулж өгсөн.

Тус сургалтын илтгэлүүдтэй танилцах бол энэ холбоос дээр дарна уу.