Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын хурал боллоо.

Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2021 оны анхны хуралдаан 2021 оны 03 сарын 26-ны өдөр онлайнаар зохион байгуулагдлаа.

Хурлыг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Д.Гэрэлмаа нээж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулсны дараагаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал доктор О.Янжмаа дээд боловсролын салбарын тоон мэдээллүүд, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар илтгэл танилцуулав.

Хуралдаан комиссын 15 гишүүнээс 12 гишүүний ирцтэйгээр хуралдаж, товын дагуу асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.