ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ КОВИД 19 ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ: САНХҮҮГИЙН СОРИЛТ


ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ КОВИД 19 ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ: САНХҮҮГИЙН СОРИЛТ

Цар тахлын улмаас богино хугацаанд санхүүгийн хямралд орсон салбарын нэг бол яах аргагүй дээд боловсролын салбар билээ. Дээд боловсролын сургалтын байгууллагууд цар тахал болон түүнээс үүдсэн хөл хорионы улмаас сургалтыг цахимаар явуулах зайлшгүй шаардлага үүсч байна. Программ хангамж болон бусад холбогдох гэнэтийн зардал нь дээд боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль болон коллежуудад хүндээр тусав. Их сургуулийн хотхон дахь дэлгүүр, худалдаа, номын дэлгүүрээс эхлээд олон байгууллагуудад санхүүгийн сорилт тулгарсан.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал нь оюутны сургалтын төлбөр төлөх чадамжид нөлөөлснөөр дээд боловсролын сургалтын байгууллагуудын мөнгөн урсгал доголдов. Мөнгөн урсгалын доголдолтой зэрэгцэн цахим сургалтын техник хэрэгсэл бэлтгэх зэрэг гэнэтийн бөгөөд яаралтай урсгал зардал нь олон сургалтын байгууллагуудад өр үүсгэх хүчин зүйл нь болоод байна.

Олон сарын турш үргэлжилсэн тодорхой бус байдал нь коллеж, их дээд сургуулиудад санхүүгийн сорилт болон бэрхшээлийг бий болгож байна. Энэ хүнд хэцүү цаг үед тэдгээр сургалтын байгууллагууд салбартаа үлдэхийн тулд тасралтгүй манлайлахыг эрмэлзэж, олон боломжит хувилбаруудад бэлэн байж, түүнийг даван туулах бүтээлч шийдлүүдийг эрэлхийлж, тасралтгүй өөрчлөгдөж буй нөхцөл байдалд уян хатан байх шаардлагатай нүүр тулж байна.

Эх сурвалж: Deloitte