“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАХ АЖЛЫН ХЭСЭГ БМИҮЗ ДЭЭР АЖИЛЛАВ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хэрэгжилттэй танилцаж байна. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр БМИҮЗ-ийн ажлын албанд ирж ажиллав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн М.Энхээ, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн салбарын асуудал хариуцсан ахлах ажилтан Л.Итгэл, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн зохицуулагч Б.Мөнхзул, Дээд боловсролын мэргэжилтэн Н.Батчимэг, Төслийн шинжээч Г.Цолмонгэрэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан зөвлөх Д.Баярсайхан нар хүрэлцэн ирсэн бөгөөд БМИҮЗ-ээс эрхзүйн орчинг боловсронгуй болгох , бүтцийн нэгжүүдийг бэхжүүлэх, ажилтнуудыг чадавхижуулах, Тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх /ДБШТ-ийн санхүүжилтээр магадлан итгэмжлүүлэх 27 хөтөлбөр/, Ижилсэх түншлэл хөтөлбөр, Дээд боловсролын сургалтын байгууллагын дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх болон Шинжээчдийг мэргэшүүлэх чиглэлээр хийгдсэн ажлуудын танилцуулга хийлээ.

Танилцуулгын дараа талууд цаашид төлөвлөж буй ажил, хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.



БМИҮЗ-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга бүхий Дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл, Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, Олон улсын магадлан итгэмжлэл гэсэн богино видео танилцуулгуудыг үзүүлэв.