Дээд боловсролын 26 сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн хугацааг сунгалаа.

Монгол улсын дээд боловсролын салбар, түүний дотор чанарын баталгаажууллын тогтолцооны шинэчлэлтэй уялдан мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, магадлан итгэмжлэлийн баримт бичгийг шинэчлэн боловсруулах ажилтай холбогдуулан БМИҮЗ нь 2014-2016 оныг шилжилтийн үе болгон зарласан.

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага шинэчлэгдэн батлагдсанаар дээрх сургуулиуд шинэ шалгуурын дагуу магадлан итгэмжлүүлэхээр өөрийн үнэлгээний тайлангаа бэлдэж эхэлсэн.

БМИҮЗ-ийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолоор уг хугацаанд магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа нь дууссан нэр бүхий их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацааг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгалаа.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАСАН СУРГУУЛИУД

  1. Монгол улсын их сургууль
  2. Шинжлэх ухаан, технологийн их сургууль
  3. Монгол улсын боловсролын их сургууль
  4. Хөдөө аж ахуйн их сургууль
  5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
  6. Соёл урлагийн их сургууль
  7. Ховд их сургууль
  8. Хүмүүнлэгийн ухааны их сургууль
  9. Отгонтэнгэр их сургууль
  10. Шихихутуг их сургууль
  11. Их засаг олон улсын их сургууль
  12. Орхон их сургууль
  13. Оточ манрамба их сургууль
  14. Олон улсын Улаанбаатар их сургууль
  15. Мандах бүртгэл дээд сургууль
  16. Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  17. Тээврийн дээд сургууль
  18. Эм Ай Ю дээд сургууль
  19. Монгол улсын Эрдмийн их сургууль
  20. Улаанбаатарын их сургууль
  21. Удирдлагын академи
  22. Санхүү эдийн засгийн их сургууль
  23. Энэрэл дээд сургууль
  24. Дархан уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж
  25. Завхан аймаг дахь политехник коллеж
  26. Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль

-о0о-