Дюсельдорф хотод зохион байгуулагдсан “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын Европын хамтын ажиллагааны нийгэмлэгийн IV чуулга уулзалт”-д оролцов


БМИҮЗ болон Герман улсын ASIIN магадлан итгэмжлэлийн байгууллага хоёр хамтран хэрэгжүүлж буй “Ижилсэх түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 10-14-нд Дюсельдорф хотод зохион байгуулагдсан “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын Европын хамтын ажиллагааны нийгэмлэгийн IV чуулга уулзалт”-д Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Г.Батнэмэх, БМҮИЗ-ийн Ажлын албаны дарга О.Янжмаа, Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комиссийн гишүүн Н. Энхзаяа, Cудалгаа, хөгжил, хамтын ажиллагааны менежер Г.Орхон, Cанхүү, хөрөнгө оруулалт, магадлан итгэмжлэлийн менежер Б.Алтанчимэг нарын төлөөлөгчид оролцов. Уг хуралд оролцсоны үр дүнд олон улсын мэргэжлийн холбоодтой БМҮИЗ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр цаашид хамтран ажиллах талаар холбоо тогтоож, ажлын албаны удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр ASIIN-ий удирдлагын мэдээллийн системийг хэрхэн хөгжүүлсэн талаарх туршлагаас суралцаж, Берлиний Техникийн их сургуулийн чанарын дотоод баталгаажуултын шилдэг туршлагаас суралцаж, Ижилсэх түншлэлийн хөтөлбөрөөр хийгдэх дараагийн ажлуудын төлөвлөгөөг боловсруулаа.