​Европын Холбооноос хэрэгжүүлж буй Монголын ТЕХНИК, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БАГТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ.

Европын Холбооноос хэрэгжүүлж буй Монголын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төслийн багийн төлөөлөл БМИҮЗ-ийн Ажлын албанд зочлон, БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Болормаа болон ажлын албаны мэргэжилтнүүд уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр тус төслийн мэргэжилтэн Жорж Колат, зөвлөх Кийс Хамминк нар төслийн зорилт болон хэрэгжилийн талаар товч танилцуулга хийж, мэргэжлийн боловсролын сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаж байгаа тухайгаа танилцуулав. Мөн энэ төслийн хүрээнд БМИҮЗ-тэй хамтран мэргэжлийн сургалтын боловсролын сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоо, тэр дундаа мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх, сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцов.