Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзалт зохион байгууллаа



Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаныхан, туршилтын магадлан итгэмжлэлд орж буй Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзлаа. Уулзалтад оролцогчид ерөнхий боловсролын сургуулийн туршилтын магадлан итгэмжлэлийн үйл явц, гарч байгаа үр дүнгүүд, энэхүү ажлыг цаашид улам бүр сайжруулах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал бодлоо солилцсон юм.