Засагт хан дээд сургуульд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчид хөндлөнгийн үнэлгээ хийж байна. Тус сургууль 2004, 2009 онд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд энэ онд 3 дахь удаагаа магадлан итгэмжлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Шинжээчид 05 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд ажиллана.
