"ИНЖЕНЕРЧЛЭЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗОХИОН БҮТЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ" хуралдлаа.

"ИНЖЕНЕРЧЛЭЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗОХИОН БҮТЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ"-ийн ээлжит хуралдаан болж байна.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн "Инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлтийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөл"-ийн ээлжит хуралдаанаар ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн "Авто инженер", "Үйлдвэрлэлийн автоматжуулалт", "Металл боловсруулах технологи", Техник технологийн дээд сургуулийн "Барилгын инженер" , ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн "Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи" бакалаврын сургалтын хөтөлбөрүүдэд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн "Робот ба хиймэл оюун ухаан", ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн "Уул уурхайн геотехник", ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн "Зүтгүүрийн аж ахуй" бакалаврын, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн "Ухаалаг сүлжээ" , "Дулааны эрчим хүч ба үйлдвэрлэлт", "Эрчим хүчний технологи ба үйлдвэрлэлийн автоматжуулалт" магистрын сургалтын хөтөлбөрүүдэд урьдчилсан магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн багийн тайлантай танилцаж дүгнэлт гаргана. Тус хуралдааныг танхим болон хосолсон хэлбэрээр халдвар хамгааллын журмыг баримтлан зохион байгуулж байна. Тус зөвлөлөөс гарсан дүгнэлтийг Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмын дагуу /Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоол/ "Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисс"-ийн хуралдаанаар хэлэлцэнэ.