COVID-19-ийн Дээд боловсролын салбарт үзүүлж буй үр нөлөө

COVID-19-ын тархалтаас болж оюутны хотхоны үйл ажиллагааг зогсоох зэргээр улс орнууд болон боловсролын байгууллагууд ээлжит бус хариу арга хэмжээ авч байна. Удаан хугацааны хямрал болон сэргэлтийн үе нь суурьшил, цахим сургалт, санхүүгийн нөхцөл байдалд ихээхэн нөлөө үзүүлдэг. Боловсролын байгууллагууд оюутны хотхоноо буцааж сэргээхийн тулд богино болон урт хугацааны сорилт бэрхшээлүүдийг таамаглаж, анхаарч ажиллах ёстой болж байна.


COVID-19-ын эсрэг үзүүлсэн төрийн болон дээд боловсролын хариу үйлдлүүд (2020 он)

1-2-р сар

Хятад улс Уханьд хөл хорио тогтоов; ДЭМБ-аас тархалтыг Олон улсыг хамарсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал гэж зарлав.

2-3-р сар

- 29 гаруй улс өндөр эрсдэлтэй орнуудад зорчихыг хязгаарлаж, буцаж ирсэн зорчигчдыг тусгаарлав.

- Улс орнууд гадаадад аялахыг хориглосноор их сургуулиуд гадаадын оюутнуудад онлайн хичээлийг санал болгов.

3-4-р сар- Дэлхийн ихэнх томоохон улс орнууд ДЭМБ-аас цар тахал гэж зарласны дараа хилээ хааж, гадаадад зорчихыг хориглосон шийдвэр гаргав.

- Их сургуулиуд оюутны хотхоны үйл ажиллагааг зогсоох, танхимын хичээлийг цуцлахаар бэлтгэв.

4-5-р сар- Ихэнх далайн эргийн орнууд сургууль, бизнес эрхлэгчдийг хааж, хөдөлгөөнийг хязгаарлав. Хөл хориог сунгав.

- Хэд хэдэн шилдэг их дээд сургуулиуд цалингаа бууруулах, царцаахаа зарлав; Их сургуулиуд Ковид-19 ажлын хэсэг байгуулав.


Их, дээд сургууль, коллежийн нэрс


Өмчийн хэлбэр

Урт хугацааны ба огцом бууралт      Prolonged / Acute Recession

Элсэлт

  • Олон улсын оюутны сургалтын хугацааг хойшлуулах, цуцлах, татгалзах санал гарсны улмаас ирэх 2021 оны хичээлийн жилийн оюутны элсэлтэд өөрчлөлт оров.
  • Элсэлтийн шалгалт, шүүлэг, төгсөлтийг цуцлав.
  • Олон улс орнууд хилээ хааснаар 2021 оны олон улсын элсэлтийг бууруулав.
  • Гадаадад суралцах нь багасах тусам дотоодын их дээд сургуульд элсэх оюутнуудын өрсөлдөөн улам нэмэгдэв.
  • Эдийн засгийн өсөлтийн удаашрал нь ажил хайж буй төгсөгчид эдийн засаг эргэж сэргэх үед өрсөлдөх давуу талыг олж авах чадварт суралцах хэрэгсэл болно.

Багшлахуй

  • Аялал жуулчлалыг хориглож, нийтээх зай барих арга хэмжээ авснаар нь нүүр нүүрээ тулж суралцах үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж байна.
  • 2020 оны хичээлийн жилийн үлдсэн хийчээлийг онлайнаар суралцаж; 2021 оны хичээлийн жилд энэ байдлаар үргэлжилнэ.
  • 2021 оны хичээлийн жилийн хугацаанд их дээд сургуулиуд онлайнд бүрэн шилжиж болох бөгөөд шалгалт, шүүлэг зэрэгт илүү нарийн онлайн сургалтын хэрэгслүүд шаардагдана.
  • Судалгааны санхүүжилт, хурал зэрэгт орлогын туслах эх үүсвэр буурна.
  • Онлайн хүргэлтийн өргөтгөсөн хугацаа - хүчирхэг чадварууд нь маркетинг/брэнд хийхтэй зэрэгцэн зах зээл дээрх томоохон ялгагч болно.
  • Онлайн сургалтын арга нь бие махбодийн сургалттай илүү уялдаатай байдаг - байгууллагууд нь "дижитал-нэн түрүүнд" гэсэн зарчимтай байх бөгөөд нүүр нүүрээ тулан суралцах шаардлага тулгарна.

Ажиллагсад ба үйл ажиллагаа

  • Буцаан олголтоос эхлээд балансын эцэст огцом нөлөө үзүүлнэ.
  • Онлайн сургалтын програм хангамжийн модулиуд, зайлшгүй шаардлагатай ажилтнуудад зориулсан тусгай нөхөн олговор зэргээр өмнө нь төсөвлөөгүй нэмэлт зардал гарна.
  • Үйл ажиллагааны төсөв хүндрэлтэй байгаа тул зайлшгүй зарцуулалт руу шилжинэ.
  • Их дээд сургуулиудын улсын төсвийн хуваарилалтыг хумиснаар бэрхшээл үүсч байна.
  • Ажилтнууд зардлыг багасгахын тулд цомхотгох, ажлаас халж байна. (багш, туслах ажилтан)
  • Зөвхөн "зайлшгүй" ангилалд зарцуулалтыг тогтвортой сайжруулах
  • Их сургуулийн байрыг өөр зориулалтаар ашиглах
  • Ажиллах хүчний шинэ загварууд бий болох, жишээ нь, багш ажилчдын уян хатан ажлын зохицуулалт, дэмжих багийг оновчтой болгох


Дээд боловсролын салбар дижитал хөтөлбөрөө боловсронгуй болгож, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, зардлыг дахин зохион байгуулах ёстой

Дээд боловсролын байгууллагуудад анхаарах гол асуудлууд

                        Үндсэн боломжууд

1. Дижитал боловсролыг шинэчлэн тодорхойлох

Онлайн сургалтыг өргөн цар хүрээтэй зохион байгуулах, дижитал шийдлүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, жишээ нь, элсэлт, лекц, шалгалт, төгсөлт

  • Синхрон/синхрон бус сургалтын аргуудыг харгалзан оюутнуудад болон багш нарт зориулсан дижитал сургалтын арга зүйг дахин тодорхойлох
  • Оюутны болон багшийн үнэ цэнийн UX гинжин хэлхээнд дижитал оролцоог гүнзгийрүүлэх

2. Орлогоо хамгаалах, нэмэгдүүлэх

Одоогийн болон хэтийн хүлээлтийг хангах, шинэ өсөлтийн боломжийг эрэлхийлэхэд уриалах

  • Одоо байгаа саналуудыг бэхжүүлэх
  • Сегментийн дагуу орлогын нэмэлт ба өөр урсгалыг тодорхойлох
  • Үйлчлүүлэгчдийн бааз, олон улсын оюутны төвлөрлийг төрөлжүүлэх

3. Зардлын оновчлолыг яаралтай хайж олох

Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хадгалахад шаардагдах зардлын ‘хувин’ ба зардлыг бууруулах квантыг тодорхойлоход чиглэсэн сорилт

  • Ялгаа гардаг өртөгт анхаарлаа төвлөрүүлэхийн тулд зардлын суурийг үнэлэх, бага хэмжээний арилжаа хийхийн тулд тодорхой бүс нутагт зардлыг бууруулах
  • Нэн шаардлагатай бус зардлыг тэвчих

4. Урт хугацааны өсөлтийг дахин төлөвлөх

Цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан урт хугацааны төлөвлөлтөө дахин эргэн харах, шинэчлэх

  • Стратегийн байдлыг дахин тодорхойлж, урт хугацааны төлөвлөлт болон холбогдох боломж /түншлэлийг харгалзан үзэх

Эх сурвалж: https://www.pwc.com