МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ, МСҮТ СОНГОН СУРАЛЦАХЫН АЧ ХОЛБОГДОЛЫГ СЭЛЭНГЭ, ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЕБС ТӨГСӨГЧ 3000 СУРАГЧИД ТАНИЛЦУУЛЛАА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүргийн 7 дугаарт “Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар олон нийтийг мэдээллээр хангах, магадлан итгэмжлэгдсэн сургууль хөтөлбөрийг сурталчилан таниулах” гэж заасан байдаг.

Тэгвэл БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэлийн зохицуулагч Ц.Цацрал 2015 оноос анх санаачлан зохион байгуулж эхэлсэн “Мэргэжил таны ирээдүйд” арга хэмжээ 2018 оны 5 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад амжилттай зохион байгуулагдлаа.

#ӨВӨРХАНГАЙ

2018 оны 5 дугаар сарын 1,2 –ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болсон "Миний сонголт-Миний ирээдүй" өдөрлөгт магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулж, эдгээрийг сонгон суралцахын ач холбогдол сэдвээр лекц уншив. Өдөрлөг Арвайхээр хотын Хөгжимт Драмын Театрт болсон бөгөөд ЕБС төгсөгч 600 сурагч тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчид оролцов. Өдөрлөг, арга хэмжээний мэдээлэл, танилцуулга, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын хөтөлбөрийн тараах материал зэргийг хөдөөгийн 18 сумдын ЕБС-ийн 900 орчим төгсөгчдөд хүргэх, мэдээлэх ажлыг сургуулийн захиргаатай хамтран үргэлжлүүлэн зохион байгуулав.

#СЭЛЭНГЭ

БМИҮЗ-ийн Магадлан итгэмжлэлийн зохицуулагч Ц.Цацрал "Мэргэжил сонголт-2018" өдөрлөгт магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулж, эдгээрийг сонгон суралцахын ач холбогдол сэдвээр лекц уншлаа. Өдөрлөгт Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ бүс, Бэлчир бүс, Ерөө бүс, Орхон бүс, Хараа бүс 5 бүсийн ЕБС төгсөгч нийт 1456 сурагч тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчид оролцов.


Нийт хамтран ажилласан байгууллагууд, төгсөх ангийн сурагчид, багш нартаа талархал илэрхийлье.